Хүрэнтолгойт хөмрөг
Харагдац
Хүрэнтолгойт хөмрөг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Emberiza bruniceps Brandt, 1841 |
Хүрэнтолгойт хөмрөг, Emberiza bruniceps, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд төв Азид нутаглах ба Энэтхэгт өвөлждөг.
Энэ шувуу нь бут сөөгтэй задгай газар амьдрах ба мод бутанд үүрээ засаж 3-5 өндөг гаргана. Гол хоол тэжээл нь ургамлын үр бөгөөд ангаахайгаа тэжээх үедээ элдэв шавьж ангуучилдаг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Хүрэнтолгойт хөмрөг 17 см урт, Цагаанхүзүүт хөмрөгөөс арай том ба урт сүүлтэй. Үржлийн улиралд эрэгчин хөмрөг тод шар хэвлий, ар нуруу хэсэг нь ногоон ба нүүр цээж нь улаан хүрэн болдог.
Эмэгчин нь ийм тод өнгө алаглаагүй, цайвардуу хэвлий, бор саарал нуруутай ба саарал толгойтой.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Эрэгчин
-
Залуу хөмрөг.
-
Cuculus canorus canorus + Emberiza bruniceps - Museum specimen
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- OBC 22 photographs (see pulldown menu at page bottom)