Хүрээлэн буй орчны төсвийн зарлагын хөтөлбөрийн ангиллын олон улсын туршлага
Олон улсын түвшинд хүрээлэн буй орчны төсвийн хөтөлбөрийн зарлагын ангиллыг тодорхойлохдоо НҮБ-ийн статистикийн газар, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас системчилсэн олон улсад стандартчилсан Засгийн газрын чиг үүргийн ангилал болох (COFOG)-ийг өргөн ашигладаг. COFOG ангиллыг НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Европын Холбооны болон ЭЗХАХБ-ийн дийлэнх гишүүн орнууд ашигладаг. Энэхүү засгийн газрын чиг үүргийн ангиллын “Environmental protection” ангилалд хүрээлэн буй орчны салбарын төсвийн зарлагын ангиллуудыг тусгадаг. Үүнд: 1. Хог хаягдлын менежмент 2. Хаягдал усны менежмент 3. Бохирдлыг бууруулах 4. Биологийн төрөл зүйлийн хамгаалалт 5. Хүрээлэн буй орчин хамгаалах судалгаа шинжилгээ 6. Байгаль хамгаалах бусад арга хэмжээ гэсэн хөтөлбөрүүд багтдаг