Jump to content

Хүүхдийн хамгаалал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хүүхдийн хамгаалал (өөрөөр хүүхдийн асрамж) нь хүүхдүүдийг хүчин, мөлжлөг, хүчирхийлэл, үл ойшоох зэргээс хамгаалах зорилготой юм. Болзошгүй аюул заналхийллийг танин түүнээс нь хамгаалахад утга учир нь оршдог. Үүнд ирсэн гомдол, мэдээлэлд хариу өгөх, хүүхдийг хамгаалах дэмжлэг, үйлчилгээгээр хангах зэрэг багтана.

Мадонна ба хүүхэд Гэгээн Жон, Гэгээн Петр, 2 сахиусан тэнгэрийн хамт (13 зуун, Тускан, Итали)

Гол зорилго нь бүх хүүхдүүдийг аюулгүй байлгах ба аюул заналхийллээс ангид байлгах явдал юм. Мөн бодлого явуулах, эрсдэлийг танин түүнд нь хариу үйлдэл үзүүлэх систем бий болгосноор ирээдүйд үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тал дээр анхааран ажилладаг.

Зорилгодоо хүрэхийн тулд судлаачид хүүхэд хамгааллын үйлчилгээг цогц нэг замаар хангахыг зөвлөдөг байна. Энэ нь нийгмийн, эдийн засгийн, соёлын, сэтгэл зүйн, хүрээлэн буй орчны хүчин зүйлсүүд хүүхдүүд болон тэдний гэр бүлд аюулын эрсдэл дагуулж байдгийг бодолцох хэрэгтэй гэсэн үг юм. Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах цогц системийг бий болгохын тулд салбар бүр хамтран ажиллах шаардлагатай юм.

Хүүхэд аюул заналхийллээс ангид мөн тэдний эрх хамгаалагдсан эсэх нь хувь хүн бүрийн, албан байгууллагуудын, төрийн хариуцах үүрэг хариуцлага юм. Үүнд тэднийг өсөж хөгжихөд нь зориулсан аюулгүй орчныг бий болгох, биеийн, сэтгэл зүйн, болон бэлгийн хүчирхийллээс хамгаалах мөн тэднийг боловсрол, эрүүл мэнд ба өдөр тутмын ердийн хэрэгцээнүүдийг нь хангах багтана.