Хүүхэлдэйн байшин (Жүжиг)
Хүүхэлдэйн байшин (Жүжиг)
[засварлах | кодоор засварлах]Хүүхэлдэйн байшин бол Норвегийн жүжгийн зохиолч Хенрик Ибсен бичсэн гурван үзэгдэлт жүжиг 🎭 юм. Эхний тоглолт нь 1879 оны 12-р сарын 21нд, Дани улсын Копенхаген хот дахь Рояал Дани театрт, тухайн сарын эхээр нийтлэгдэж байсан. 1879 оны орчим Норвегийн нэгэн хотод өрнөсөн.
Энэхүү жүжиг нь тухайн үед Норвегид эрчүүдийн ноёрхсон ертөнцөд өөрийгөө ухамсарлах боломж хомс байсан гэрлэсэн эмэгтэйн хувь тавилангийн тухай өгүүлдэг. Гэсэн хэдий ч Ибсен феминист жүжиг бичих гэсэн санааг үгүйсгэсэн ч, тухайн үед энэ нь маш том сенсаци болсон бөгөөд шалтгаан нь театраас хальж, сонин нийгмийн ертөнцөд хүрсэн “уур хилэнгийн шуурга” үүсгэсэн.
Ибсений нас барсны зуун жилийн ой болох 2006 онд Хүүхэлдэйн байшин тухайн жилдээ дэлхийд хамгийн их тоглогдсон жүжгийн нэгээр шалгарч байв. ЮНЕСКО нь Ибсений өөрийн гарын үсэгтэй Хүүхэлдэйн байшин жүжгийн гар бичмэлүүдийг түүхэн үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрч 2001 онд Дэлхийн дурсгалын бүртгэлд оруулсан.
Жүжгийн нэрийг ихэвчлэн Хүүхэлдэйн байшин гэж орчуулдаг боловч зарим судлаачид Хүүхэлдэй байшин гэж хэрэглэдэг. John Simon-ы хэлснээр A Doll’s House гэдэг нь “Британичуудын хэрэглэдэг нэр томьё бөгөөд Америкчууд үүнийг ‘dollhouse’ гэж нэрлэдэг байна”.