Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Усны сав газар" гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг хэлнэ.
[засварлах | кодоор засварлах]
Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа нь Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 254 дүгээр тогтоолыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны А-274 дүгээр тушаалаар 10 хүний орон тоотойгоор байгуулагдсан бол Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 25 ний өдрийн А/685 дугаар тушаалаар 9 хүний орон тоотойгоор ажиллаж байна. https://www.facebook.com/share/17yVQiGuk3/?mibextid=wwXIfr
[засварлах | кодоор засварлах]
Манай байгууллага нь сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
[засварлах | кодоор засварлах]
Зорилго: Сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавьж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан сайжруулах, Хөвсгөл нуур-Эгийн голын цэвэр цэнгэг байдлыг бүрэн хэмжээнд хамгаалах, усны нөөцөд тулгуурласан нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн эрсдлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна.
[засварлах | кодоор засварлах]
Хөвсгөл нуур, Эгийн голын сав газарт 2 аймгийн 11 сумын нутаг дэвсгэр хамрагддаг бөгөөд сав газрын нийт талбай нь 41679.92 км² юм. Үүнээс Хөвсгөл аймгийн газар нутаг 33303.83 км² буюу 79.9 хувь, Булган аймгийн газар нутаг 8376.09 км² буюу 20.1 хувь тус тус эзэлж байна. Тус сав газар нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутаг бүхлээрээ, Алаг-Эрдэнэ сумын 84 хувь, Түнэл сумын 76.6 хувь, Тариалан сумын 43.6 хувь, Ренчинлхүмбэ сумын 14.8 хувь, Булган аймгийн Тэшиг сумын газар нутгийн 79.4 хувь, Хутаг-Өндөр сумын 38.7 хувь нь тус сав газарт хамрагдана.
[засварлах | кодоор засварлах]
Тус сав газар нь Монгол орны хойд талд үндсэндээ өндөр уулсын бүсэд, физик газар зүйн хувьд Хангай Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтана. Хөвсгөлийн уулархаг нутаг нь гадаргын хувьд Сибирийн геоморфологийн их мужид хамаарах бөгөөд энэ нутгийн физик газар зүйн төрх нь Хойд Азийн эх газрын шинжтэй, Өмнөд Сибирийн физик газар зүйн бүсэд оршино.
[засварлах | кодоор засварлах]