Jump to content

Хөгжлийн бодлогуудын уялдаа, харилцан холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын “Ногоон хөгжил”- ийн бүлэг нийт 13 шалгуур үзүүлэлтээр, Хавсралт 2-д тусгасан Монгол Улсыг 2021- 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн “Ногоон хөгжил”-ийн бүлэг мөн адил 13 шалгуур үзүүлэлтээр хэмжигдэж байна. Эдгээр хөгжлийн бодлогуудад тусгасан шалгуур үзүүлэлтүүд болон тэдгээрийн 2025 онд хүрэх зорилтот үр дүн ижил буюу салбарын хөгжлийн бодлого хоорондын зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтүүдийн уялдаа холбоо харьцангуй сайн байна. Хавсралт 3-т тусгасан Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Ногоон хөгжлийн бодлого” бүлэг 14 шалгуур үзүүлэлтээр хэмжигдэнэ. Үүнээс 11 шалгуур үзүүлэлт Хавсралт 1 болон 2-т заасантай ижил байна. Хавсралт 1 болон 2-т Байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлт EPI-ийг 2025 онд 58-д хүргэхээр зорьсон бол Хавсралт 3-т 2023 онд 58-д хүргэхээр заасан байгаа нь ялгаатай байна. Мөн Хавсралт 3-т тусгасан шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь гэсэн үзүүлэлтийн суурь түвшин ялгаатай байна. Хэдийгээр бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо сайн байгаа ч бодлогын хэрэгжилт, шалгуур үзүүлэлтүүдийн хүрч буй үр дүн тодорхой бус байгаа бөгөөд шалгуур үзүүлэлт тус бүрийн хувьд хариуцагч байгууллагууд бодлогын хэрэгжилтийг тогтмол үнэлж тооцоолох шаардлагатай байна