Jump to content

Хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах шаардлага (Органик бүтээгдэхүүний хууль)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургамлын төрлүүд. Органик хөдөө аж ахуйн ургамлын төрөл зүйлүүд нь хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицож, өвчин, хортон шавьжны халдлагад тэсвэртэй байх шаардлагатай. Бүх материал, үр нь органик байх хэрэгтэй.

Уг ургамал нь органик гэж нотлохын тулд ургацыг 2-аас доошгүй улирал буюу урт хугацаанд органик тариалалтын горимын дагуу хадгална.

Шилжилтийн хугацаа: Шилжилтийн хугацаанд органик удирдлага нь газрын ашиглалт, экологийн орчин, хөдөө аж ахуйн ашиглалтын туршлагад анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй (дор хаяж 12 сар ба түүнээс дээш).

Хөрсний менежмент: Хөрс хамгаалахын тулд нэг төрлийн ургамлыг дангаар нь удаан хугацаагаар тариалахгүй байх, органик бордоо ашиглах, хортон шавж, хогийн ургамлыг хянах тогтолцоотой байх хэрэгтэй. Хүний ялгадас болон азотыг бордоонд ашиглаж болохгүй.

Хортон шавж, өвчний менежмент: Тохиромжтой ургамал, тэдгээрийн төрөл зүйлүүдийг сонгох, ээлжлэн тариалах, механик хөрсний менежментийг сонгох, хортон шавжнаас хамгаалах тор, хашаа барих, дулааны аргаар зэрлэг өвсийг устгах, суулгацыг бэлтгэх. Хортон шавж, өвчний менежментэд ашиглаж болох бодисуудын хавсралтанд жагсаалтаар оруулав.

Нийлэг бүрхүүл, ноос, шавжны тор, хучлагыг зөвхөн полиэтилен, полипропилен, поликарбонат зэргээр хийнэ. Эдгээрийг хэрэглэсний дараа хөрснөөс зайлуулж, шатааж устгана. Уламжлалт фермд ашиглаж байсан тоног төхөөрөмжийг органик тариалалтад ашиглахдаа сайтар цэвэрлэсэн байна.