Jump to content

Хөмүүл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Ургамлын тархац: Монгол Улсын өмнөд хэсгийн нутгуудаар Цэрдийн галавын төгсгөл үед бүрдсэн унаган ургамлууд өнөөг хүртэл өөрчлөлтөд бага орсон, ургамал зүйн өвөрмөц тогтоцтой. Түүний нэг болох Хөмүүл нь Allium mongolicum буюу Монгол сонгино гэдэг нэртэй, Монгол нутгийн унаган ургамал юм. Сонгино, сармисны л төрлийн ургамал. Хүн төрөлхтөн эртнээс сонгино, сармисыг хүнсэндээ хэрэглэж, анагаах увдисынх нь тухай тэмдэглэж үлдээсэн байдагтай адил хөмүүлийг бас эмчилгээний ач холбогдлоор хэрэглэж ирсэн түүхтэй.

Хөмүүл нь эмийн биш ч биологийн идэвхт нэгдлүүдтэй хүнсний ургамал тул хүнс-эмийн гэсэн нэршилтэй ургамал. Биологийн идэвхт нэгдлийг эм гээд ойлгоход учир дутагдалтай. Тиймээс эм хийх бус, харин урьдчилан сэргийлэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

Хөмүүлд олон бүлэг нэгдлүүд байх магадлалтай. Ялангуяа, фенольт нэгдэл нь тэдгээрийн нэг том жишээ бөгөөд үүгээрээ хөмүүл хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой нь тодорхой гэж үзсэн.

Фенольт нэгдэл нь ургамлаа хэт ягаан туяанаас хамгаалах үүрэгтэй. Ургамал хөдөлгөөнгүй юм чинь сүүдэрт нуугдаж чадахгүй учраас нарнаас ирж байгаа хэт ягаан туяаны хортой нөлөөг бууруулахын тулд энэ фенольт нэгдлийг ялгаруулдаг.

Ургамалд хэт ягаан туяанаас үүсэж байгаа хор хөнөөл нь хавдар үүсэхтэй төстэй гэж ойлгож болно. Ийм учраас фенольт нэгдэл нь ургамлын удамшлынх нь материалыг хамгаалах үүрэгтэй гэсэн үг. Тэр үйлчлэл нь хүнд яг ижил үүсэж байгаа.

Хөмүүлийг зөв зохистой хүнсэнд хэрэглэхийг зөвлөмж байна.

( Хөмүүлийг бүх төрлийн ногоо, гурилан бүтээгдхүүн, архитай хамт хэрэглэж болохгүй нь )

Голчлон даршилж иддэг. Хоолны дуршил сайжруулж, ходоодны ханын нимгэрэл, улаан хоолойн гэмтэл, урагдал зэрэгт сайн нөлөөтэй, хоол боловсруулах эрхтнийг эдгээгч ургамал юм. ЗӨВХӨН МАХТАЙ Л ХОЛЬЖ ИДЭЖ БОЛНО. Бүх төрлийн ногоотой хольж идэж болохгүй учир нь бусад ногоо руугаа ялзмагшил явуулдаг дан ноёрхолт ногоо юм.

Хамт идсэн ногоо мууддаг тул биед үйлчилгээ байхгүй болдог. Адуу, тэмээ зэрэг бод малын махтай хольж идвэл эмчилгээтэй. Талхан дээр тавьж идэх, боорцгонд хольж идэх хориотой. Учир нь шууд өмхий хоол болдог. Нэг дор 3-н том халбаганаас илүүг идэж болохгүй ба манарна. Элэгний ус гадагшилна, бөөр цуцна, шартана. АРХИТАЙ БОЛ БҮР Ч ХОЛЬЖ БОЛОХГҮЙ.

Шим тэжээл: Хөмүүл /Allium mongolicum Regel/. Уураг, амин дэм, фитонцидээр баялаг. Чийг бамаас сэргийлэх үйлдэлтэй.

Хэрэглээ: Маш шүүслэг тул хавар эрт ургаж 7-8 дугаар сард цэцэглээд, намар эрт ганддаг онцлогтой. Намрын эхэн сард цэцэглэсний дараа хөмүүлийг гараар зулгаан түүж цагаан, улаан идээтэй хамтатган олон төрлийн хүнс идээ бэлтгэнэ. Жишээлбэл: давслах, зоодойлох, айраглах, банш хийх, будаанд хийх, хуурах, хүйтнээр зууш болгох зэргээр хэрэглэдэг.