Jump to content

Хөмөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөмөл - (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).), (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

Хэвтээ чиглэлээр байрласан богино үндэслэг иш бүхий жижиг дэгнүүл үүсгэдэг олон наст ургамал. Хөмлийн сонгинолог иш 1-4 ширхгээр орших бөгөөд нарийхан, гадуураа шаргал өнгийн навчны үхсэн угларгаар бүрхэгдсэн байна. Шулуун дугариг хэлбэртэй иштэй. Хөх цэнхэр өнгөтэй нилээд боргил (тааныг бодвол) дотроо хөндий цоор навчтай. Шүхэр баг цэцэг болон бөөгнөрсөн улбар ягаан өнгийн том цэцэгтэй. Хөмөл хавар эхний борооны дараа ургаж, долоо ба наймдугаар сард цэцэглэн 9-р сараас хагдарч өвөл үндсэн дээр үлдэхгүй болно. Ганг сайн даадаг байна. Wikimedia Humul

Цөлөрхөг хээр, цөлийн бүсийн хөнгөн элсэрхэг, нимгэн элстэй хөрсийг дагаж гуу жалга, сайр, уулын хайргатай хажуу зэргээр ургана. Хөмөл хэдийгээр цөлийн ургамал боловч хээрийн бүсийн урд хэсгээр мэр сэр тохиолдоно. Ургадаг газартаа таана лугаа адил үргэлжлэн ургахгүй энд тэнд бусад ургамлын хооронд ургана.[1] Өөр мэдэхгүй Хариулах-яахаараа?

Ашигласан эх сурвалж

[засварлах | кодоор засварлах]

Загвар:Ist

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 96]