Хөрсний хучилт (Органик хүнсний ногоо тариалах)
Хучилтын нимгэн давхарга нь хөрсний чийгийн ууршилтыг их хэмжэгээр багасгадаг. Хучилт нь нарны гэрлийг сүүдэрлэж хөрсийг хэт халахаас сэргийлдэг. Өнгөцхөн хэсэг нь хуурай хөрсийг сийрүүлж өгөх нь доод дахваргын чийгийг алдахаас хамгаалдаг. (Энэ нь хатсан газрыг эвдэж, ус нэвчих боломжийг олгодог). Хөрсөн дэхь чийгийг сайн хадгалж үлдэх нь усалгааг багасгах боломжтой.
Хучилт нь навч, өвс, мөчир, газар тариалангийн үлдэгдэл, сүрэл зэрэг ургамлын гаралтай өнгөн хөрсийг бүрхэх үйл явц юм. Хучилт нь чийгийн улаан зэрэг хөрсний организмын үйл ажиллагааг сайжруулдаг. Тэд хөрсөнд жижиг болон том нүх гарган, борооны ус болон усалгааны усыг хөрсөнд нэвчихэд тусалдаг. Хүчилт хийсэн материалууд дараа нь хөрсөнд холигдож органик бодисын агууламжийг нэмэгдүүлдэг. Хөрсний органик бодис нь тогтвортой ширхэглэг бүхий бүтэцтэй сайн хөрсийг бий болгоход тусалдаг.Тиймээс хөрсний хэсгүүд нь амархан усаар зөөгдөхгүй. Иймээс хучилга нь хөрс элэгдэхээс сэргийлэх маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Яаж хөрсний хучилт хийх вэ?
Хэрэглэж болох материалууд:
- Үр тариа (сүрэл) болон ногооны хаягдал
- Газар тариалангийн үлдэгдэл
- Өвс
- Модноос тайрсан бут болон бусад хаягдлууд
- Ойн газрын ялзарч боловсруулагдсан хаягдал
Хөрсний хучилт нь ногоо тарих, шилжүүлэн суулгах ажил хийгдсэний дараа хийгдэх ёстой.