Хөрсний шинж чанар
Харагдац
Хөрсний шинж чанарыг морфологи тогтоц, хими, ус-физик, биологийн шинж чанар гэсэн 4 үндсэн хэсэгт хуваана.
а. Морфологи шинж чанарт өнгө, бүтэц, хөрсний үе давхаргуудын зузаан, шилжилт гэх мэт шинж чанарууд орно.
б. Химийн шинж чанарт хөрсний ялзмаг, урвалын орчин /рН/, карбонат, шим тэжээлийн элементүүд, давсжилт гэх мэт олон үзүүлэлтүүд орно.
в. Ус-физик шинж чанарт хөрсний чийг, механик бүрэлдэхүүн, эзлэхүүний жин, нягтшил, сүвэрхэгшилт гэх мэт олон үзүүлэлтүүд багтана.
г. Хөрсний биологийн шинж чанарт хөрсөн дэх бичил биетүүд, хорхой шавж, мэрэгч амьтад хамрагдана.
Хөрсний үе давхаргууд нь зузаан, органик бодисын агууламж, бүтэц, ширхэгийн бүрэлдэхүүн, шим тэжээлийн элементүүд зэрэг олон үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно