Jump to content

Хөрсний эвдрэлийн зураг зохиох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Судалгаа явуулж буй газрын хөрсийг эвдрэлийн зэрэглэлийн дагуу зураглана. Дэлгэрэнгүй том масштабын 1:5000–аас 1:25000 хүртэл зураг байх ёстой. Хөрсний эвдрэлийн зураг дээр эвдрэлийн янз бүрийн зэрэглэлтэй хөрсний эзлэх талбайг дүрсэлнэ. Хөрсний зураг хийх нь нэлээд нарийн төвөгтэй ажил бөгөөд зургийн чанараас хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээний үр дүн шууд хамаарна. Нэгж талбар дахь хөрсний ялзмагийн нөөцийг талбайгаар үржүүлж тооцдог учраас эвдэрсэн газрын хил хязгаарыг үнэмшил сайтай, нарийвчлан зураглах шаардлагатай. Мэргэжлийн дадлага туршлагатай хөрс судлаач, зураг зүйч нар энэ ажлыг хийж гүйцэтгэнэ. Нэгж талбар тус бүрт нэгээс доошгүй бүрэн зүсэлт болон морфологи бичиглэл хийж, үе давхарга тус бүрээс дээж авч, дээд үе давхаргуудад эзэлхүүн жинг тодорхойлох дээжийг цагираг хэлбэрээр авна. Лабораторийн шинжилгээгээр ялзмаг, эзэлхүүн жин, чулуулгийн агууламж, карбонат зэргийг тодорхойлно.

Эвдрэлд ороогүй байгалийн унаган төрхөөрөө байгаа хөрсний үнэлгээг тухайн газрын хөрсний экологи-эдийн засгийн суурь үнэлгээ гэнэ. Тухайн газар орны онцлог, хөрсний ялзмагт давхаргын зузаан, ялзмагийн агууламж гэх мэт олон шинж чанараас шалтгаалж, нэг ижил хэвшинж, дэд хэвшинж, төрлийн хөрсний экологи-эдийн засгийн суурь үнэлгээ нь янз бүр байна. Иймээс тодорхой хэвшинжийн хөрсний үнэлгээ нь тогтмол нэг суурь үнэтэй байх боломжгүй юм. Гэхдээ тодорхой бүс нутгийн экосистемийн онцлогийг харгалзан хөрсний хэвшинж болон дэд хэвшинж, эмпирик хамаарлыг нэгтгэж хөрсний суурь үнэлгээг тодорхойлж болно.