Хөрсний эдийн засгийн үнэлгээ
Хөрсний эдийн засгийн үнэлгээг тооцохдоо зах зээлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртөг гэх мэт олон янзын үзүүлэлтүүдийг харгалзан тооцдог.
Зах зээлийн үнээр тооцох жишээ: Улаанбаатар хот цэцэрлэгжүүлэх компани 2009 онд 40.0 м3 хар хөрсийг 660 000 төгрөгөөр үнэлэн зарж байна. 1.0 м3 шимт хөрс 16 500 төгрөг болно. Энэ үнэлгээ нь зах зээлийн үнэлгээ бөгөөд хөрсний үржил шимийн түвшинг нарийвчлан тооцоогүй. Газрын байрлал, зайнаас хамаарч, тээвэрлэлтийн зардал янз бүр гарна.
Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өртгөөр тооцох жишээ: Тухайн газрын хөрсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үр өгөөжийг тооцож, эдийн засгийн үнэлгээг гаргана. Нэгж талбайгаас 1 жилд авч болох ургац, бэлчээрийн нөөцийг мөнгөн дүнгээр тооцож, тухайн газрын хөрсний 1 жилийн эдийн засгийн үнэлгээг тооцно. Нэгэнт эвдрэлд орсон хөрсийг олон жил ашиглах боломжгүй учраас 1 жилд газрын хөрснөөс авч болох орлогыг олон жилээр илэрхийлэх шаардлагатай.