Jump to content

Хөрсний экологийн үнэлгээг тооцох.2024

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар, зардал багатай, харьцангуй нарийвчлал сайтай хувилбар нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интеграл үзүүлэлт болдог онцлогтой.

Хөрсний ялзмагийн нөөцийг тооцох:

Тухайн газрын хөрсний ялзмагийн нөөц хөрсний үе давхарга тус бүрийн ялзмагийн нөөцийн нийлбэрээс бүрдэнэ.

Os[i] = or[Ad] + or[A] + or[AB] + …. + or[B] + or[С]

Энд: Os [i] - Тухайн газрын хөрсний ялзмагийн нөөц, тн/га

or[Ad] - Ширэгт "Аd" давхаргын ялзмагийн нөөц, тн/га

or[A] - Ялзмагт "А" давхаргын ялзмагийн нөөц, тн/га

or[AB] - Ялзмагт шилжилтийн "АB" давхаргын ялзмагийн нөөц, тн/га

or[B] - Шилжилтийн "B" давхаргын ялзмагийн нөөц, тн/га

or[С] - Хөрс үүсгэгч хурдас "С" давхаргын ялзмагийн нөөц, тн/га.

Хөрсний дээд хэсгийн үе давхаргуудад "АО", "Вк" гэх мэт янз бүрийн хувилбарууд байж болно. Хөрс үүсгэгч хурдас буюу "С" давхаргын ялзмагийн нөөц ихэнх тохиолдолд маш бага буюу байхгүй байна.

Хөрсний үе давхаргын ялзмагийн нөөцийг тооцох арга:

or[A] = o[A] · b[A] · h[A] · 104

Энд: or [A] - "А" үе давхаргын ялзмагийн нөөц, тн/га;

o [A] - "А" үе давхаргын ялзмагийн агууламж, %;

b [A] - "А" үе давхаргын эзлэхүүн жин тн/м3;

h [A] - "А" үе давхаргын зузаан, м.

Тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцийг тодорхойлон, эвдрэлд ороогүй газрын хөрсний ялзмагийн нөөцтэй харьцуулан алдагдлын хувийг нь тогтоож, хөрсний эвдрэлийн аль зэрэглэлд хамаарч байгааг тодорхойлно.

Нэгж талбарын хөрсний ялзмагийн нөөц:

Os [i] = or[i] · S[i]

Энд: or[i] - Нэгж талбарын хөрсний ялзмагийн нөөц, тн/га

S[i] - Нэгж талбарын талбай, га