Jump to content

Хөрсний экологийн үнэлгээний ажлын дараалал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1. Судалгаа явуулж буй газрыг хөрсний эвдрэлийн зэрэглэлийн дагуу хувааж зураглах;

2. Хөрсний эвдрэлийн зэрэглэл тогтоосон газрын хөрсний эвдрэлийн газарзүйн үзүүлэлтүүдийг тодорхойлох;

3. Зэрэглэл тогтоосон газар бүрт хөрсний зүсэлт, морфологи бичиглэл хийж, шинжилгээнд зориулан дээж авах;

4. Эвдрэлд ороогүй газрын хөрсний зүсэлт, морфологи бичиглэл хийж, дээж авах;

5. Хөрсний эзэлхүүн жингийн дээж авах;

6. Лабораторийн задлан шинжилгээгээр хөрсний ялзмагийн агууламж, эзэлхүүн жин болон бусад үзүүлэлтүүдийг тодорхойлох;

7. Хөрсний ялзмагийн нөөцийг эвдэрсэн хөрсний ялгавар тус бүрээр тодорхойлох;

8. Хөрсний эвдрэлийн зураглалын эхийг зохиож, GIS программ ашиглан компьютерт оруулж, эвдэрсэн хөрсний талбайг тодорхойлох;

9. Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг эвдэрсэн хөрсний талбай тус бүрээр тооцоолох.