Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ
Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг экологийн үнэлгээ, эдийн засгийн үнэлгээ гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваах бөгөөд хөрсний экологийн үнэлгээгээр хөрсний үржил шимийн түвшин, эвдрэлийн зэрэглэлийг тодорхойлох бол экологийн үнэлгээг эдийн засгийн аргаар буюу мөнгөн дүнгээр илэрхийлж тооцох зарчмыг хөрсний эдийн засгийн үнэлгээ гэнэ. Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг дараах томъёогоор тооцоолно.
ES = ORs* Kp * Kg * Ks * S * He
Энд: ES – хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ, төг/га;
ORs – хөрсний ялзмагийн нөөц, кг/га;
Kp – хөрсний шинж чанарын үзүүлэлтүүдийн коэффициент;
Kg- байгаль газарзүйн орчны үзүүлэлтүүдийн коэффициент;
Ks–хөрсний хэвшинжийн коэффициент;
S – хөрсний талбай га;
He – 1.0 кг ялзмагийн бодисын үнэлгээ, төг/кг
Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал дараах бүтэцтэй байна. Үүнд:
1. Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох
- Хөрсний экологийн үнэлгээ
- Хөрсний эдийн засгийн үнэлгээ
2. Хөрсний бохирдлын үнэлгээ тооцох
- Хөрсний хүнд металлын бохирдлыг үнэлэх
- Хөрсний нянгийн бохирдлыг үнэлэх
- Хөрсний цацрагийн бохирдлыг үнэлэх