Jump to content

Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох арга зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөрс нь ургамал ургуулах чадвартай газрын гадаргуугийн үржил шимтэй, өнгөн, сэвсгэр хэсэг бөгөөд байгалийг бүрэлдүүлэгч иж бүрдлүүдийн харилцан үйлчлэлийн мэдээллийг өөртөө цуглуулан экосистемд тодорхой үүргийг гүйцэтгэдэг.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас хөрсний экологийн үүргийг дэлхий дээрх биомассыг болон эрдсийг хуримтлуулах, хадгалах, задлах, цэвэршүүлэх, шингээх бодис бөгөөд элементийн эргэлтэд оруулах замаар нүүрстөрөгчийн эргэлтийг явуулж, амьд ба амьгүй байгалийг холбон дэлхийн амьдралыг тэтгэх үүргийг гүйцэтгэдэг тул ландшафтын толь хэмээн тодорхойлж, педосфер гэгдэх хөрсөн бүрхэвчийн 1-хэн грамм хөрсөнд дэлхий дээрх биологийн төрөл зүйлийн 25%-тай тэнцэх хэмжээний амьд организм оршдог гэдгийг онцолсон байна.

Хөрсөн бүрхэвчид орших амьд организмын экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг байгаль орчинд учруулсан хохирол тооцох аргачлалаар нарийвчлан гаргах боломж хязгаарлагдмал тул хөрсний экологийн үнэлгээг тооцох аргачлалд хөрс үүсвэрийн процесст амьд организмын гүйцэтгэсэн ажлын үр дүн болох хөрсөнд агуулагдах ялзмагийн бодисын хэмжээ, ялзмагт давхаргын зузаан, хөрсний эзлэхүүн жин зэрэг хөрс үүсвэрийн ерөнхий үйл явцын мэдээллийг багтаасан үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөрсний онцлогийг тодорхойлох хөрсний шинж чанарын болон газарзүйн үзүүлэлтүүдийг хөрс үүсвэрийн тусгаар үйл явцтай уялдуулан итгэлцүүр ашиглах замаар тодорхойлох аргачлал боловсруулав