Хөрс сайжруулах (Органик хүнсний ногоо тариалах)
Хөрс сайжруулах гэдэг нь тухайн хөрсний онцлогоос шалтгаалан ургамал ургахад тохиромжтой, шим тэжээлтэй хөрсийг бий болгохыг хэлнэ.
Шаварлаг хөрсийг сайжруулахдаа элс мөн биоялзмаг хольж өгнө. Ингэснээр хэт барих нь тохиромжтой хэмжээнд очиж, ус нэвтрүүлэх чадвар болон халалт сайжран, шим тэжээлийн агууламж нэмэгдэнэ.
Шавранцар хөрс бол ургамал ургахад хамгийн тохиромжтой хөрс гэгддэг. Гэхдээ олон жил дараалан тариалалт хийсэн бол хөрсөнд шаардлагатай шим тэжээлийн бодисыг өгөх хэрэгтэй.
Элсэн хөрсийг сайжруулахдаа хар шороо болон биоялзмаг, бууцыг холих хэрэгтэй. Ингэснээр ус барих чадвар сайжран, ургамал ургахад тохиромжтой болно.
Мөн хөрс сайжруулах бусад аргыг доор орууллаа:
1. Ердийн нугын харш ороо- Дангаар нь хэрэглэж болохгүй, учир нь хүнд нягт болно. Ургамлын бүтцээс хамаараад 20-50 % байна. Заримдаа бараг хэрэглэхгүй.
2. Элс-Бүдүүн ширхэгтэй голын элс сайн. Барилгын элс тохиромжгүй. Хөрсийг сийрэгжүүлэх, ус нэвтрэх чадвар сайжруулах, үндсийг ялзралаас хамгаалах үүрэгтэй. Харин тэжээл өгөхгүй.
3. Хүлэр-Бүх төрлийн ургамалд тохирно. Хөрсийг сийрэгжүүлэх, агаар нэвтрүүлэх, шохойжилт хлороос сэргийлэх, ургамлын бактериас хамгаалах үүрэгтэй. 25-35 % байна. Залуу ургамалд 50 % байж болно.
4. Модны холтос- Жижиглэж ялзмаг болгоод хүлэрийг орлуулж болно. Олдоц сайтай боловч хүчиллэг ихтэй, агаар нэвтрүүлэх чадвар болон тэжээл муу. Шилмүүст модны холтос сайн (нарс хуш г.м) харин навчит модны холтос муу, учир ньургамлын өсөлтийг зогсоодог.
5. Малын бууц- Шинэ бууц хэрхэв ч ашиглахгүй, дор хаяж 6 сар, жил болсон бууц ашиглана. Тэжээллэг чанарыг сайжруулах үүрэгтэй. Адуу, үхрийн бууц илүү үр дүнтэй. Бага зэрэг л хэрэглэнэ.
6. Хөвд
7. Био ялзмаг- Ургамал амьтны гаралтай. Тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх үүрэгтэй.
8. Модны нүүрс- Үндсийг ялзралаас хамгаална, бага хэмжээгээр хэрэглэнэ. Бүдүүн үндэстэй ургамалд тохиромжтой. Синтетик- нийлэг хөрс: Перлит, керамзит, галолитг.м.
9. Перлит- Агаар нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор элсийг орлуулан хэрэглэж болно. Нийт найрлагын 10-20 % байна.
10. Керамзит- Дэвсгэр буюу дренаж хийхэд ашигладаг. Учир ньусыг өөртөө шингээдэггүй.
Дээрх аргаас гадна хөрсийг сайжруулах хамгийн сайн арга нь биологийн аргаар сайжруулах буюу чийгийн улаан хорхойгоор сайжруулах юм. Хэвийн нөхцөлд га талбайн чийгийн улаан хорхой 220 тонн хөрсийг хөндөж, сайжруулна. Үүний ялгадсанд ургамал хооллох үлэмж хэмжээний бодис агуулагдаж байдаг. Энэ нь бас хөрсийг их хэмжээгээр нүхэлж сийрүүлдэг байна.