Хөх нуур (Дорнод)

Хөх нуур
ᠬᠦᠬᠡ ᠨᠠᠭᠤᠷ
ОронМонгол УлсМонгол Улс Монгол Улс
НутагДорнод аймаг
Талбай21 км²
Гүн7 м
Д.т.д. өндөр552 м

Хөх нуур (ᠬᠥᠬᠡ) нь Монгол улсын Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвөөс урагш 38 км-т орших, 21 км2 талбай эзлэн байгаа, дунджаар 7 м гүнтэй, тал нутгийн томоохон давстай нуур юм. Далайн түвшнээс дээш 552 метр өндөрт оршдог.[1]

Хөх нуурын хотгор Монгол орны хамгийн нам доор цэг юм.

Сүүлд 1980 онд СНЗ-ийн 149 дүгээр тогтоолоор хамгийн нам цэг нь Дорнод аймгийн Хөх нуурын түвшин 560 метр гэж баталгаажуулсан байдаг юм. Хөх нуурын түвшинд Х.Санзай, М.Саандар, Б.Өлзий нар есөн жил хэмжилт хийж Б.Рагчаа удирдан өндрийн түвшинг тогтоожээ.

Харин Хөх нуурын түвшин Улзын гол үерлэх үед Тээлийн голын усны түвшин нэмэгдсэнээс Хөх нуурын түвшин байнга өөрчлөгдөж байснаас дунджаар 560 метр гэж авчээ.

Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоож баталгаажуулах ажлыг 2019 оны 5-р сарын 9-20-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Монгол орны хамгийн нам цэгийг 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ хоёр долгионы TRMBLE R8 model 4 GNSS-ийн иж бүрдэл хүлээн авагчийг ашиглан статик хэмжилт хийж Алтай сумын төвд орших  Гравиметрийн цэг болох ГР077 цэгээс үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж тогтоосон. Шинээр тодорхойлсон энэ нам цэг нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Номингийн говийн Элс хотгор юм. Далайн түвшнээс дээш 526.745 метрийн өндөртэй цэг.

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]