Хөшигийн хөндийн нисэх буудал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хөшигийн хөндийн нисэх буудал
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл
New Ulaanbaatar International Airport.jpg
IATA: ULNICAO: ZMUB
ULN is located in Монгол
ULN
Монгол Улс дахь нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Байршил Монгол, Улаанбаатар
Өндөр д.т.дээш 1,366 м / 4,481 фут
Координат 47°38′48.91″N 106°49′11.71″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
--/-- 3,600 11,811 Асфальт

Хөшигийн хөндийн нисэх буудал (түр нэр, англ. New Ulaanbaatar International Airport буюу NUBIA.[1][2]) нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл нэртэйгээр баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал. Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа бөгөөд 2017 онд нээгдэх төлөвлөгөөтэй, буудал байгуулалтын эхний түвшний санхүүжилт 540 сая ам.дол.-ыг Японоос 40 жилийн хөнгөлттэй зээлээр хийсэн.[3][4][5][6][7][8]

Зохион байгуулалт[засварлах | edit source]

Хөшигийн хөндийн буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагдаж байна. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулж байна.

  • Зурвасын хэмжээ - 3 600 м
  • Автомашины зогсоол - 825
  • Терминалын талбай - 37 000 м/кв
  • Цамхгийн өндөр - 41 м

Үйлчилгээ хүчин чадал[засварлах | edit source]

Буудлын технологи[засварлах | edit source]

Хөшигийн хөндийн буудлыг Япон улсын хөнгөлттэй зээлээр байгуулж байгаа тул зээлийн гэрээний дагуу Японы нийлүүлэгчид голчлон буудлыг өөрийн технологиороо тоноглох юм.

Аюулгүй байдал[засварлах | edit source]

Олон улсын нисэх буудал нь хил дамнаж хийгддэг гэмт хэргүүдийн гол цэг болдог учир Хөшигийн хөндийн буудал нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаар зохион байгуулагдаж байна. Монголын агаарын тээвэр жил ирэх тутам өргөжиж байгаа тул хил дамнадаг гэмт хэргүүдийг илүү нарийн технологи ба зохион байгуулалтаар илрүүлж аюулгүй болгох нь гол зорилго юм.

Одоогийн гол агаарын хилийн цэг Чингис хаан буудалд голчлон түүхэн эд өлгийн зүйлс, хууль бус сэргээш, палеонтологийн олдвор, хар тамхи, үнэт метал зэргийг нэвтрүүлэх хэргүүд байнга гарч байна. 2010 онд гарсан хамгийн томоохон ноцтой гэмт хэрэг нь Өмнөд Солонгосын 13 жуулчин 15кг алтыг Монгол улсаас хууль бусаар шулуун гэдсэндээ хийж авч гарах гэж байгаад баригдсан хэрэг байна.[9]

Чингис хаан буудлаас олон дахин ачаалалтай шинэ Хөшигийн буудалд гэмт хэрэг илрүүлэлтийг илүү нарийн зохион байгуулалттайгаар илрүүлж дотоодын аюулгүй байдлыг сахих нь буудлын зохион байгуулалтын чухал бүрдэл хэсэг болж байна.

Буудлыг ашиглагч авиа компаниуд[засварлах | edit source]

Хөшигийн хөндийн буудлыг дотоодын ба гадаадын авиакомпаниуд Монголын нутаг дахь гол ба холбоос баазаа болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Project Web Site. MCAA. 24 January 2013-д хандсан.
  2. facebook site. MCAA.
  3. АВИА Порт
  4. Новости
  5. Japan ODA Loan for Mongolia. JICA. 2 May 2008-д хандсан.
  6. "Mongolia starts to build new int'l airport". 26 August 2012-нд авсан. 
  7. gogo.mn Хөшигийн нисэх буудлыг "Мицубиши Чиёодо" барина
  8. Khushigt Valley Airport will be operational in 2016. UB Post. 23 January 2013-д хандсан.
  9. Солонгосын 13 иргэн шулуун гэдсэндээ 15 кг алт тээж хил гаргахыг завдлаа, shudarga.mn

Гадаад холбоос[засварлах | edit source]