Jump to content

Хөөн хэлэлцэх хугацаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

·        Хөөн хэлэлцэх хугацаа тогтоох үндэслэлүүд

Англи-Саксоны эрх зүйн бүлд хөөн хэлэлцэх хугацааны ойлголт бараг байдаггүй бол эх газрын буюу Ром-Германы эрх зүйн системтэй орнуудад хөөн хэлэлцэх хугацааны ойлголт байдгийг Европын дийлэнх орнууд авч хэрэглэдэг бөгөөд тухайн системийг авч хэрэглдэг улс орнуудад Эрүүгийн эрх зүй / Нийтийн эрх зүй / хөөн хэлэлцэх хугацааг тогтоох арга хэлбэр нь маргаантай байдаг.

Энэ нь зарим судлаачид гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш удаан хугацааны дараа тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул арилдаг гэж үздэгтэй холбоотой байдаг.. [1][2][3] Энэхүү үзэл бодлыг шүүмжлэгчид тухайн үйлдлийн нийгмийн хор аюул нь цаг хугацааны явцад алга болдоггүй харин гэмт хэргийн нийгмийн хор аюул нь тухайн гэмт хэргийн үйлдэх үед байсан гэж үздэг.[4] Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагад татах нь ямар нэгэн ач холбогдолгүй гэж зарим судлаачид тайлбарлдаг.[5] Гэмт хэрэг үйлдсэн этгээд урт хугацааны турш дахин гэмт хэрэг үйлдээгүй, нийгэмд хор аюул учруулаагүй бол түүний үйлдсэн гэмт хэргийн хор аюул нь арилдаг гэж үздэг үзэл.[6][7]

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татахгүй байх үндэслэлүүд байдаг. Ихэнх тохиолдуудад гэмт хэрэг үйлдэгдээд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрүүгийн хариуцлагад татах нь эрүүгийн хариуцлагын урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрх ашгийг сэргээх, шударга ёс тогтоох зэрэг зорилгуудад нь нийцдэгүй. Үүнээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэрхшээл учруулдаг, гэмт хэргийн ул мөр арилах, нотлох баримт устгагдах, гэрчээс үнэн зөв мэдүүлэг авахад төвөг учруулдаг зэрэг бэрхшээл тохиолддог байна.

Гэмт хэргийн нийгмийн хор аюул нь цаг хугацааны явцад арилахгүй байх, улмаар хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх нөхцөлүүдийг хууль тогтоомжоор тогтоож болно. Цэргийн гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдэг нь олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн ойлголт. [8][9]

·        Дэлхийн улс орнууд дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалт

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх ойлголт анх эртий Ром улсад бий болсон. Энэ улмаар эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хууль тогтоомжуудад тусалгалаа олж эхэлсэн.  Одоо гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай зохицуулалтууд ром-германы эрх зүйн тогтолцоотой ихэнх улс оруудын Эрүүгийн болон Эрүүгийн процессын хууль тогтоомжуудад байдаг. Англи-саксоны эрх зүйн тогтолцоотой улс орнуудад хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх нь хязгаарлагдмал байдаг бөгөөд зөвхөн зарим төрлийн хөнгөн ангиллын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг онцлогтой.

·        Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам

Дэлхийн улс орнуудын Эрүүгийн хууль тогтоомжид хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмууд нь тухайн улс орны онцлогтой холбоотойгоор ялгамжтай байдаг.

Жишээлбэл Европын холбооны гишүүн орон болох Литва улсад шүүхийн шийтгэх тогтоол гарснаар, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад орнуудад шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор, Австри, Герман, Итали, Турк, Норвег, Мексик, Итали, Испани, Бразил, Швейцар зэрэг барууны орнуудад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр хөөн  хэлэлцэх хугацааг тасалбар болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоох гэх ойлголт улс орон бүрийн Эрүүгийн хууль тогтоомжуудад өөр өөр онцлогтойгоор зохицуулагдсан.

Харин Герман улсад гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдтэй холбоотой аливаа процессын шинжтэй үйл ажиллагааг эхлүүлснээр, Балгар улсад эрх бүхий байгууллага аливаа нэг этгээдэд холбогдуулан үйл ажиллагаа эхлүүлснээр, Гүрж улсад яллагдагчаар татсанаар, Испани улсад эрүүгийн хэрэг үүсгэсээр, Латви улсад яллах дүгнэлт үйлдсэнээр, Нидерланд улсад гэмт хэргийн талаар мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад ил болсноор хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоодог.

Герман, Нидерланд, Турк зэрэг улс орнуудад хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсны дараагаар дахин тоолох тохиолдлыг эрүүгийн хуулиар зохилцуулсан байдаг. Австри зэрэг зарим оруудад эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулахгүй тоолдог бол Испани, Норвег зэрэг улс орнуудад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатанд хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулахгүй тоолдог. Зарим тохиолдолд эрүүгийн мөрдөн байцаалтын ажиллагаа шүүхийн шийдвэргүйгээр дуусгавар болсон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолдог (Испани, Норвег улсын Эрүүгийн хууль).

Австри улсад шинээр үйлдэгдсэн гэмт хэргийн ниймгийн хор аюулын шинж нь өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинжтэй ижил байвал харин Казахстан, Армени, Пери, Беларусь зэрэг улс орнуудад өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь сүүлд үйлдэгдсэн гэмт хэргийн ангилал, ялын хугацаа, гэм буруугийн хэлбэрийн хэлбэр зэргээс хамаарч сүүлд үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар шинээр тоологдоно. Харин Гүрж, Орос зэрэг улс орнуудын Эрүүгийн хууль тогтоомжид тийм зохицуулалт байхгүй бөгөөд гэмт хэрэг тус бүрийн хөөн хэлэлцэх хугацааг бие даан тоолдог.

·        Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гэмт хэргийн ангиллын тоо 3-аас 7 хүртэл байдаг.

3 ангилал - Вануату, Туркменистан, Эстони;

4 ангилал - ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад орнууд, ОХУ, Дани;

5 ангилал - Австри, Албани, Аргентин, Болгар, Герман, Литва, Монгол, Украин

6 ангилал - Бразил, Итали

7 ангилал - Сан Марино.

·        Хөөн хэлэлцэх хугацааны доод хэмжээ, Үүнд

2 сар - Филиппин;

6 сар - Латви, Турк;

1 жил - Австри, Вануату, Испани, Лаос, Польш, Руанда, Сан Марино;

2 жил - Азербайжан, Албани, Аргентин, Армен, Беларусь, Болгар, Гүрж, Бразил, Дани, Итали, Казахстан, Хятад, Литва, Македон, Нидерланд, Норвеги, Орос, Румын, Украйн, Финланд, Хорват,

3 жил - Унгар, Герман, Камбож, Узбекистан, Чех;

5 жил - Колумб, Эстони.

·        Хөөн хэлэлцэх хугацааны хамгийн дээд хэмжээ нь

10 жил - Камбож, Руанда, Эстони;

15 жил - Азербайжан, Аргентин, Армен, Беларусь, Дани, Казахстан, Лаос, Латви, Литва, Орос, Румын, Узбекистан, Украин;

18 жил - Нидерланд;

20 жил - Австри, Албани, Бразил, Вануату, Унгар, Итали, Испани, Хятад, Филиппин, Финлянд, Чех, Швейцарь;

25 жил - Гүрж, Молдав, Норвеги, Турк, Хорват, Швед;

30 нас - Герман, Колумб, Македон, Монгол, Польш;

35 настай - Босни ба Херцеговин, Болгар.

Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх тохиолдлууд


·        Олон улсын эрүүгийн эрх зүй хүрээнд

Дэлхийн хоёр дугаар дайны үед хүн төрөлхтний эсрэг болон дайны олон тооны гэмт хэрэг үйлдэгдсэнтэй холбоотойгоор олон улсын эрх зүйд тухайн төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийн үйлдэлд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх тухай ойлголт бий болсон.  Энэ нь 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц Страсбург хотод 1974 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан Хүн төрлөхий эсрэг гэмт хэрэг болон цэргийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх тухай Европын конвенц, Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм зэрэг олон улсын хэм хэмжээний актад тусгагдсан. Энэ олон услын гэрээнүүдийн зохицуулалтууд ихэнх улс орнуудын эрүүгийн хууль тогтоомжуудад зохицуулагдсан.Гэтэл Коломби улсад хоморголон устгах, эрүүдэн шүүх зэрэг гэмт хэрүүдэд хөөн хугацааг 30 жилээр зохицуулснаар онцлогтой.

·        Үндэсний эрх зүйн хүрээнд

Дэлхийн олон улс орнуудын эрүүгийн хууль тогтоомжуудад цаазаар авах ял болон бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан онц хүнд гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхаар зохицуулсан. Австри,Герман, Турк зэрэг орнуудад уг харилцааг императив хэм хэмжээгээр зохицуулагддаг.  Харин ОХУ, Украйн, Казахстан, Латвия зэрэг улс орнуудын хууль тогтоомжуудад цаазаар авах ял болон бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох эсэхийг шүүх, прокурор шийдвэрлэхээр тогтоосон. Гэтэл энэ зохицуулалт нь Норвег, Нидерланд, Швед зэрэг орнуудад бүх хүнд ангиллын хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй. Бразил улсад үндсэн хуульт тогтоолцоо болон ардчиллын эсрэг зэвсэгт бүлэглэлийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй. Герман, Унгар улсуудад хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалт алах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй.


[1]Витрук Н.В. Общая теория юридической ответственности. — 2-е изд., исправленное и доп. — М.: Норма, 2009. — 432 с.

[2]Трайнин А. Н. Уголовное право : Общая часть. — М.: изд-во 1-го Моск. госуд. ун-та, 1929. — С. 488. — 511 с.

[3] Фефелов П. А. Критерии установления уголовной наказуемости деяний // Советское государство и право. — 1970. — № 11. — С. 105.

[4] Голоднюк М.Н., Зубкова В.И., Крылова Н.Е. и др. Курс уголовного права : В 5-ти т. / Моск. гос. ун-т им. М.В. Ломоносова. Юрид. фак.; Под ред. Н.Ф. Кузнецовой, И.М. Тяжковой. — М.: Зерцало-М, 2002. — Т. 2: Общая часть. Учение о наказании. — 454 с. — ISBN 5-94373-035-4.

[5] Фефелов П. А. Понятие и система принципов советского уголовного права / Высш. школа МВД СССР. Свердл. отд-ние. — Свердловск: Сред.-Урал. кн. изд-во, 1970. — С. 40-47. — 144 с.

[6] Филимонов Д. О. О давности уголовного преследования по уголовному праву // Ученые записки Томского университета. — 1957. — № 33. — С. 108.

[7] Никифоров Б. С. Освобождение от уголовной ответственности и наказания // Социалистическая законность. — 1960. — № 6.

[8] Хүн төрлөхий эсрэг гэмт хэрэг болон цэргийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх тухай Европын конвенц. 1974

[9] Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц 1968 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, Страсбурк хот