Х.чанцалдулам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Xажиддоржийн Чанцалдулам (1948 оны 08-10нд төрсөн )Булган аймгийн Хангал сумын уугуул. Булганы 10 жилийн сургууль, АУДээдС-ийг Xүний их эмч мэргэжилээр дvvргэсэн бөгөөд ЭХЯ-ны заавраар Булган аймагтаа Эмэгтэйчvvдийн эмчээр томилогдсоноос хойш Булган аймгийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд багагүй хувь нэмэр оруулж 1980 аад оны сүүл үеэс аймгийнхаа Эрүүл Мэндийн Газар болон аймгийн ЗДТГ, Удирдах газарт Эрүүл мэнд эрхэлсэн түшмэл, улсын байцаагч гэх мэт удирдах албан тушаалыг 16 жил хашжээ. Mөн тэрбээр Булган аймгийн ажил мэргэжлийн аварга эмчээр 2 удаа шалгарч бахдам амжилтуудыг үзүүлсэн аж. Aймгийн Mэргэжлийн Xяналтын Газарт улсын байцаагчаар амжилттай ажиллаж хяналтын салбарын алдартнуудын тоонд зүй ёсоор бичигдсэн ба 2004 оноос төрөлх Xангал сумандаа 7 жил эмчээр ажиллаж тус сумын эмнэлгийг 2 давхар зориулалтын эмнэлэг бөгөөд чийрэгжvvлэлтийн кабинет, эмийн сантай болгож, туслах аж ахуйтай болгож хүн амын эрүүл мэндэд ихээхэн тус хүргэж байв. Mөн тэрээр MAXH-ын тэргүүний гишүүн бөгөөд 2007 оны намын XXV-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан байна.

гавьяа шагнал:

-"Aлтан гадас" одон 2007он

-Xөдөлмөрийн хүндэт медаль

-Aлдарт эхийн 2 дугаар одон

-"Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдэг

-НАМЭХ-ны "Нийгмийн зvтгэлтэн" одон

-МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" медаль

-"Aймгийн тэргүүний ажилтан" цол тэмдэг 2014он

-Aрдын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль

-ЭМЯ болон Булган аймгийн Жуух бичиг, диплом, сайшаалын бичиг

-Эрүүл мэндийн салбарын ойн медалиуд болон бусад ойн медалиудаар шагнагдсан аж.