Цагаачлал
Харагдац
Цагаачлал (Англи: Immigration) - өөр улсад байнга буюу түр хугацаагаар оршин амьдрахаар улс орноосоо гарч явах. Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйд Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга амьдран суухаар Монгол Улсаас гарч явахыг цагаачлал гэж тодорхойлдог. Гадаадад цагаачилсан МУ-ын иргэн хэдийд ч эх орондоо буцаж ирэх эрхтэй.
Монгол хэлний тайлбар тольд "Цагаач болох, нутаг шилжиж амьдрах: цагаачлан амьдрах (нутаг шилжин амьдрах), цагаачлан суух (цагаачлан амьдрах), гадаадад цагаачлах (харийн нутагт шилжин амьдрах)" гэж тодорхойлсон байдаг.
Цагаачлал нь маш олон төрөл байдаг, жишээ нь:
- Гэр бүлийн цагаачлал - тухайн хүнтэй хамаарал бүхий, ойрын хамаатнууд тухайн этгээдээр дамжуулан цагаачлал хүсэх
- Ажлын цагаачлал - тухайн этгээд аль нэг улсад ажил эрхлэх зорилгоор цагаачлах.
- Хөрөнгө оруулалтын цагаачлал - тухайн этгээд цагаачлах гэж буй оронд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цагаачлах.
- Орогнол - тухайн этгээд тодорхой 5 шалгуурын үндсэн дээр эх орондоо аюул заналхийлэлд орсон үед орогнол хүсэж цагаачлах.
- Бусад
Дээрх үндсэн 4 цагаачлал дэлхий дахинд хамгийн их байдаг цагаачлалын төрөл бөгөөд үүнээс гадна олон төрлийн цагаачлалын боломжууд байдаг билээ.