Jump to content

Цаг тооны тууж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Радзивилловын жагсаалтын 14-р хуудас

«Цаг тооны тууж» (орос. По́весть временны́х лет; сүмийн слав хэл. Повѣсть врємѧнныхъ лѣтъ; мөн «Первоначальная летопись», «Начальная летопись», «Несторова летопись» гэж нэрлэдэг) — Оросын хадаглагдаж үлдсэн хамгийн эртний бөгөөд бүрэн хэмжээний эх сурвалж гэж тооцогддог. Уг эх сурвалжийг Киевт 1110 он орчим бичигдсэн гэж үздэг бөгөөд бүрэн эхийг 14-16-р зууны хуулбаруудын жагсаалтаар бүрдүүлсэн гэдэг таамаг байдаг. Энэхүү эх сурвалж нь Оросын хожмын ихэнх түүхийн эх сурвалжийн үндэс болсон байна. Энэхүү сурвалжид Библийн үеэс эхлэн 1117 оны гурав дахь хэвлэлд дуусдаг түүхийн үеийг багтаасан бөгөөд Оросын түүхийн он сар өдөр нь Византийн эзэн хаан III Михаил Мефистийн хаанчлалын эхлэлийг харуулсан 852 оны зун эхэлдэг байна.

Дундад зууны үеийн ихэнх бүтээлүүдийн нэгэн адил "Цаг тооны тууж"-ийн эх хувь нь хадгалагдаж үлдээгүй байна. Энэ нь хоёр дахь, гурав дахь (эхнийх нь үлдээгүй) гэж нэрлэгддэг хоёр редакцаас мэдэгдэж байгаа бөгөөд дараа нь хуулбарлагчдын хийсэн бага зэргийн өөрчлөлттэй хэд хэдэн хувилбараас авч үздэг байна.

"Цаг тооны тууж" дахь эртний үеийн он сар өдөр, үйл явдлын тайлбар нь найдваргүй гэж үздэг боловч түүнээс бусад бие даасан эх сурвалжтай харьцуулах боломжтой байдаг учраас Киевийн Русийн түүхийн гол эх сурвалжуудын нэг болж ирсэн юм.

"Цаг тооны тууж"-ийн бүрэн текст XIV—XVI зууны 5 жагсаалтаар хадгалдагдан үлдсэн гэж үздэг. Үүнд: