Jump to content

Цайр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цайр, 30Zn
Цайр
Дуудлага/tsʰair/
Гадаад байдалмөнгөлөг саарал
Стандарт атомын жин Ar°(Zn)
Үелэх систем дэх Цайр
Устөрөгч Гели
Лити Берилли Бор (химийн элемент) Нүүрстөрөгч Азот Хүчилтөрөгч Фтор Неон
Натри Магни Хөнгөн цагаан Цахиур Фосфор Хүхэр Хлор Аргон
Кали Кальци Сканди Титан Ванади Хром Манган Төмөр (химийн элемент) Кобальт Никель Зэс Цайр Галли Германи Хүнцэл Селени Бром Криптон
Рубиди Стронци Иттри Циркони Ниоби Молибден Технеци Рутени Роди Паллади Мөнгө (химийн элемент) Кадми Инди Цагаан тугалга Сурьма Теллур Иод Ксенон
Цези Бари Лантан Цери Празеодим Неодим Промети Самари Европи Гадолини Терби Диспрози Гольми Эрби Тули Иттерби Лютеци Гафни Тантал Вольфрам Рени Осми Ириди Цагаан алт Алт Мөнгөн ус Талли Хар тугалга Висмут Полони Астат Радон
Франци Ради Актини Тори Протактини Уран Нептуни Плутони Америци Кюри Беркли Калифорни (химийн элемент) Эйнштейни Ферми Менделеви Нобели Лоуренси Резерфорди Дубни Сиборги Бори Хасси Мейтнери Дармштадти Рентгени Коперници Нихони Флерови Москови Ливермори Теннессин Оганесон


Zn

Cd
зэсцайргалли
Атомын дугаар (Z)30
Бүлэг12-р бүлэг
Үе4-р үе
Блок  d-блок
Электрон байгуулалт[Ar] 3d10 4s2
Давхарга бүрт2, 8, 18, 2
Физик шинж чанарууд
Төлөвхатуу
Хайлах температур692.68 K ​(419.53 °C, ​787.15 °F)
Буцлах температур1180 K ​(907 °C, ​1665 °F)
Нягт (20° C)7.140 г/см3[3]
шингэн үед (х.т.)6.57 г/см3
Хайлах энтальп7.32 кЖ/моль
Уурших энтальп115 кЖ/моль
Хувийн дулаан шингээлт25.470 Ж/(моль·K)
Уурын даралт
P (Па) 1 10 100 1 к 10 к 100 к
T (K) 610 670 750 852 990 1179
Атомын шинж чанар
Исэлдэлтийн зэрэгнийтлэг: +2
−2,[4] 0,? +1[5]
Цахилгаан сөрөг чанарПолингийн шаталбар: 1.65
Ионжилтын энерги
  • 1-р: 906.4 кЖ/моль
  • 2-р: 1733.3 кЖ/моль
  • 3-р: 3833 кЖ/моль
  • (илүү үзэх)
Атомын радиусэмпирик: 134 пм
Ковалент радиус122±4 пм
Ван дер Ваальсийн радиус139 пм
Спектрийн хүрээ дэх өнгөт шугамууд
Спектрийн хүрээ дэх өнгөт шугамууд
цайр элементийн спектрийн шугам
Бусад шинж чанарууд
Байгалийн тархацанхдагч
Талст бүтэцгексагонал нягт бүтэцтэй (гнб) (hP2)
Торны тогтмолууд
Hexagonal close packed crystal structure for цайр
a = 266.46 пм
c = 494.55 пм (20 °C)[3]
Дулааны тэлэлт30.08×10−6/K (20 °C)[a]
Дулаан дамжуулалт116 Вт/(м⋅K)
Цахилгаан эсэргүүцэл59.0 nΩ⋅м (20 °C)
Соронзон чанардисоронзон
Моляр соронзон мэдрэмж−11.4×10−6 см3/моль (298 K)[6]
Юнгийн модуль108 ГПа
Хөдөлгөх модуль43 ГПа
Эзлэхүүний модуль70 ГПа
Дууны хурд нимгэн саваа3850 м/с (т.т.) (өнхрүүлсэн)
Пуассоны коэффициент0.25
Моосын хатуулаг2.5
Бринеллийн хатуулаг327–412 МПа
CAS дугаар7440-66-6
Түүх
НээсэнЭнэтхэгийн төмөрлөгчид (МЭӨ 1000 оноос өмнө)
Анх ялгасанАндреас Зигизмунд Маргграф (1746)
Өвөрмөц металл болохыг баталсанРасаратна Самучая (1300)
Хамгийн тогвортой изотопууд
Гол изотопууд[7] Задрал
дэлбэг байдал хагас задрал (t1/2) хэлбэр бүтээгдэхүүн
64Zn 49.2% тогтвортой
65Zn хиймэл 243.94 ө β+ 65Cu
66Zn 27.7% тогтвортой
67Zn 4.04% тогтвортой
68Zn 18.4% тогтвортой
69Zn хиймэл 56.4 мин β 69Ga
69mZn хиймэл 13.75 ц IT 69Zn
β 69Ga
70Zn 0.610% тогтвортой
71mZn хиймэл 4.15 ц β 71Ga
72Zn хиймэл 46.5 ц β 72Ga
 Ангилал: Цайр
үзэх · хэлэлцэх · засах | эх сурвалж

Цайр нь Zn химийн тэмдэг, 30 атомын дугаар бүхий химийн элемент.

Цайр нь идэвхтэй металл ба хүчлийн уусмалаас устөрөгчийг түрж гаргана. Мөн түүнчлэн идэвхи муутай металлыг давсны уусмалаас нь түрнэ. Zn+CuSO4=Cu+ZnSO4 Мөнгөлөг цагаан өнгөтэй 420 хэмд хайлж 906 хэмд буцалдаг. Агаарт цайрын исэл үүсгэнэ. Энэ нь түүнийг цаашид исэлдхээс хамгаална. Цайрын нимгэн давхаргыг теловизорын нүүр, рентген хоолойнууд дээр түрхдэг. Энэ нь зэврэлтээс хамгаалдаг байна. Мөн насанд хүрсэн хүний биед 2,3 гр цайр агуулагддаг ба энэ нь эсэд энергийн солилцоог зохицуулдаг 300 гаруй ферментийн найрлагад оролцдог.

Эртний металлургичид эрдэс галмей (смитсонит ZnCO3)-ийг зэс, нүүрстэй халаахад өнгөөрөө алтыг санагдуулам хэсэг үүснэ. (Үүнээс үүдэн зэс, цайрын хайлшийг гууль гэж нэрлэх болжээ.) Эрт үеэс мэдэгдэж байсан 7-н металлын тоонд цайр ордоггүй. Учир нь түүнийг цэвэр байдалтайгаар гарган авах боломжгүй байсан. Галмейг зэсгүйгээр нүүрстэй шатаахад цагаан нунтаг ZnO нь агаарт хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлцэх явцад Цайр үүсч байжээ. Хүмүүс шинэ эриний эхэнд л цайрыг халааж үүссэн уурыг шавар саванд хөргөн шингэн болгодог. Энэ үед технологи нэлээн нарийн төвөгтэй байлаа. Химийн утга учрыг хүмүүс сайн мэдээгүй учир Х зуун гэхэд цайрыг бэлтгэх нь нууц хэвээр үлджээ. Олон зуун жилийн дараа цайрын тухай дахин дурсах болсон. Алхимич Андрэйс Либавий цайрыг эртний 7-н металлд нэгдсэн 8 дахь металл гэж нэрлэсэн. “Цинк” гэдэг нэрийг Парацельс оноосон. Цайрыг хайлуулах талаар Георг Агрикол өөрийн бүтээл болох “Уулын ажил ба металлург” номондоо бичсэн. Гэвч энэ металлыг анх 1743 онд Англид анх үйлдвэрлэлд ашигласан. Тэр үеэс хойш цайрыг ялгах аргад зарчмын өөрчлөлт гараагүй. Цайр агуулсан хүдрийг шатааж үүссэн оксидыг битүү саванд нүүрстэй халаах ба үүссэн цайрын уурыг шингэн болгоно.

Орчин үед цайрыг цайрын хүдрийг хүхрийн хүчлээр үйлчлүүлэхэд үүссэн цайрын сульфатын уусмалыг электролизоор гарган авдаг.

 Commons: Цайр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Стандарт атомын жин: Цайр". CIAAW. 2007.
  2. Прохаска, Томас; Иргер, Йоханна; Бенефилд, Жаклин; Бөхлке, Жон К.; Чессон, Лесли А.; Коплен, Тайлер Б.; Дин, Типин; Данн, Филип Ж. Х.; Грёнинг, Манфред; Холден, Норман Э.; Мейжер, Харро А. Ж. (2022-05-04). "Элементүүдийн стандарт атомын жин 2021 (IUPAC Техникийн тайлан)". Pure and Applied Chemistry (Англи хэлээр). doi:10.1515/pac-2019-0603. ISSN 1365-3075.
  3. 3.0 3.1 Арбластер, Жон В. (2018). Элементүүдийн кристаллографийн шинж чанарын сонгосон утгууд. Материалын Парк, Охайо: ASM International. ISBN 978-1-62708-155-9.
  4. Zn(−2) have been observed (as dimeric and monomeric anions; dimeric ions were initially reported to be [T–T]2−, but later shown to be [T–T]4− for all these elements) in Ca5Zn3 (structure (AE2+)5(T–T)4−T2−⋅4e); see Changhoon Lee; Myung-Hwan Whangbo (2008). "Late transition metal anions acting as p-metal elements". Solid State Sciences. 10 (4): 444–449. Bibcode:2008SSSci..10..444K. doi:10.1016/j.solidstatesciences.2007.12.001. and Changhoon Lee; Myung-Hwan Whangbo; Jürgen Köhler (2010). "Analysis of Electronic Structures and Chemical Bonding of Metal-rich Compounds. 2. Presence of Dimer (T–T)4– and Isolated T2– Anions in the Polar Intermetallic Cr5B3-Type Compounds AE5T3 (AE = Ca, Sr; T = Au, Ag, Hg, Cd, Zn)". Zeitschrift für Anorganische und Allgemeine Chemie. 636 (1): 36–40. doi:10.1002/zaac.200900421.
  5. Zn(I) has been reported in decamethyldizincocene; see Resa, I.; Carmona, E.; Gutierrez-Puebla, E.; Monge, A. (2004). "Decamethyldizincocene, a Stable Compound of Zn(I) with a Zn-Zn Bond". Science. 305 (5687): 1136–8. Bibcode:2004Sci...305.1136R. doi:10.1126/science.1101356. PMID 15326350. S2CID 38990338.
  6. Вэст, Роберт (1984). CRC, Хими, физикийн гарын авлага. Бока Ратон, Флорида: Chemical Rubber Company Publishing. х. E110. ISBN 0-8493-0464-4.
  7. Кондев, Ф. Г.; Ван, М.; Хуан, В. Ж.; Наими, С.; Ауди, Г. (2021). "The NUBASE2020 evaluation of nuclear properties" (PDF). Chinese Physics C. 45 (3): 030001. doi:10.1088/1674-1137/abddae.


Эш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found