Цайрын дутагдал (ургамал)

Хүнд цайрын дутагдалд орсон эрдэнэ шиш наад талд, эрүүл ургамал цаад талд (ижил хугацаанд тариалсан).

Цайрын дутагдал нь ургамал ургаж буй орчноосоо шаардлагатай хэмжээний цайрыг (микротэжээл) авч чадахгүйтэй холбогдон үүссэн, ургамлын ургалтын сааралт. Цайрын дутагдал нь тариаланд тохиолддог, микротэжээлийн хамгийн өргөн тархсан дутагдлуудын нэг бөгөөд үрийн үйлдвэрлэлийн хэмжээ ба чанараас шалтгаалсан их хэмжээний алдагдлын шалтгаан нь болдог.[1]

Дэлхийн дахинд буудайн төрлийн ургамлын бараг тал хувь нь цайрын дутагдалтай хөрсөнд тариалагддаг ба үүнээс шалтгаалан хүн ам цайрын дутагдалд орох нь өргөн тархсан асуудал болоод байна.[1]

Шинж тэмдэг[засварлах | кодоор засварлах]

Макадамиягийн найлзууруудад цайрын дутагдлын шинж тэмдэг илэрч байгаа нь. Хамгийн залуу навчуудын хлороз, давжааралт ба гаж хэлбэр ажиглана уу.

Дутагдлын үзэгдэх шинж тэмдгүүд:[1]

  • Хлороз - навч шарлах; ихэвчлэн судас хооронд; зарим зүйл ургамлын залуу навчууд илүү өртдөг[2] бол нөгөө хэсгийн хувьд шинэ хуучин навчууд аль аль нь адил өртдөг;[1][3]
  • Үхжсэн толбо - хлорозод нэрвэгдсэн хэсгүүдийн эсүүдийн хэсэгчилсэн үхжил;
  • Навчны хүрэлтэлт - хлорозод орсон навчууд хүрэл өнгөтэй болж болно;
  • Навчны бутлалт - цайрын дутагдалд орсон хос талт үрт ургамлуудын шилбэ богиносдог учир навчууд хоорондоо шахагдаж бутлаг болж харагддаг;
  • Ургамлын давжааралт - ургалтын сааралт эсвэл шилбэний богиносолттой холбоотойгоор ургамал давжаардаг;
  • Бяцхан навч - навч жижиг байх ба ихэвчлэн хлорозод давхар өртөж, үхжсэн хүрэл толбуудтай байдаг;
  • Гаж хэлбэрт навч - навчууд нь ихэвчлэн уртасч гонзгойрсон эсвэл долгиолог захтай байна.

Хөрсний нөхцөл[засварлах | кодоор засварлах]

Цайрын дутагдал олон төрлийн хөрсөнд элбэг тохиолдог. Зарим хөрсүүд (элсэрхэг хөрсүүд, гистосолууд болон эх чулуулгийн хүчтэй элэгдлээс үүсэлтэй хөрсүүд) нийт цайрын агууламж багатай байдаг бол нөгөө зарим нь (шохойлог хөрсүүд, ихээр элэгдсэн хөрсүүд, вертисолууд, глеисолууд, давслаг хөрсүүд) цайрыг хүчтэй шингээдэг учир ургамалд шингэх хэлбэртэй цайрын агууламж багатай байдаг. Органик материйн агууламж багатай хөрсүүд ба нягтарч ургамлын үндэс тархахыг хязгаарлах хөрсүүд мөн цайрын дутагдалтай байх хандлага өндөртэй байдаг. Фосфорын бордооны хэрэглээ нь ихэнхдээ цайрын дутагдалтай холбоотой байдаг;

Хөрсний рН-ыг засах зорилгоор хөрсийг шохойжуулахад мөн дийлэнхи тохиолдолд цайрын дутагдлыг дагуулдаг нь цайрын шохойлог эрдэст шингэдэгтэй холбоотой.[1]

Засах арга[засварлах | кодоор засварлах]

Цайр дутагдлыг засах зорилгоор цайрын сульфат эсвэл цайрын ислийг хөрсөнд нэмж болно. Цайраар тооцоход 5 - 100 кг/га тунгаар хийхийг зөвлөдөгч, оптимум хэмжээ тухайн ургамлын төрөл ба дутагдлын хүнд хөнгөнөөс хамаарна.[3][4] Шүлтлэг хөрсөнд цайрын дутагдлыг цайрыг нэмэх замаар засаж чадахгүй байх тохиолдол учирч болно.

Цайрын сульфат эсвэл хелат эсвэл өөр органик комплекс хэлбэртэйгээр навчаар тэжээх арга нь өргөн ашиглагддаг. Ялангуяа жимсний мод бутанд. Цайраар үрийг боловсруулах байдлаар өгч болдог.[1] Үрсэлгээг шилжүүлэн суулгах үед үндсийг шавших замаар мөн өгч болдог.[1]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 Alloway, B.J. (2008). Zinc in soils and crop nutrition (PDF). Brussels: International Zinc Association and International Fertilizer Industry Association. ISBN 9789081333108. Archived from the original (PDF) on 17 Дөрөвдүгээр сар 2015. Retrieved 14 April 2015.
  2. Weir, R.G,; Cresswell, G.C.; Loebel, M.R. (1995). Plant nutrient disorders 2: Tropical fruit and nut crops. Melbourne: Inkata Press. ISBN 0909605904.{{cite book}}: CS1 maint: extra punctuation (link)
  3. 3.0 3.1 Weir, R.G.; Cresswell, G.C. (1993). Plant nutrition disorders: 3. Vegetable crops. Melbourne: Inkata Press. ISBN 0909605912.
  4. Mengel, K.; Kirkby, E.A. (2001). Principles of plant nutrition. Dordrecht: Kluwer Academic Publishers. ISBN 079237150X.