Цахилгааны Жаргалсайхан

Жаргалсайхан нь социализмын үед МАХН-ын төв хороонд удирдах ажил хийж байсан ба Монгол Улсаас БНХАУ-д бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан дипломат Д.Цахилгааны хүү юм.

Тэрээр 1990-1996 онд төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонины гадаад мэдээллийн албанд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Дараа нь "UB post" сонинг байгуулан, 1998 оныг хүртэл эрхлэгчээр нь ажилласан байна. Харин 1998 онд ЮНЕСКО-гийн төсөлд ажилласан аж. 2000 оноос УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагчаар ажилд орж 2002 онд тушаал дэвшин УИХ-ын Тамгын газрын зөвлөх, 2007 онд дэд зэргийн түшмэл болжээ.

Ц.Жаргалсайхан нь УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ОХУ ба БНХАУМонгол улсын нууцыг дамжуулан өгсөн гэсэн үндэслэлээр эх орноосоо урвагч болохыг тогтоон холбогдох хуулийн дагуу шийтгүүлсэн.

Нууц задруулсан хэргийг шалган тогтоосон нь[засварлах | кодоор засварлах]

Жаргалсайханы хэрэгт Гадаад харилцааны яамны ОХУ-ыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, БНХАУ-ын талыг хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нар бүлэглэн улсын нууцтай холбоотой баримтыг урд хөрш рүү цахим шуудангаар илгээсэн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч эцэсд нь ганц Ц.Жаргалсайхан ял шийтгүүлж, Б.Болор, Г.Байгальмаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ. Анх Жаргалсайхан и-мэйлээр улсын нууцад хамаарах чухал бичиг баримтыг хуулбарлан авсан гэдэг үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж, уг хэргийг шалгах явцад тун ноцтой баримтууд гарч ирсээр байна. Ц.Жаргалсайхан ганц удаа ч бус нилээд хэдэн удаа Оросуудтай холбоотой ажиллаж байсан нь тогтоогдсон. Тухайлбал: УИХ-ын дарга Дэмбэрэлийг ОХУ-д айлчлахаас өмнө тэнд очиж хэлж ярихаар бэлтгэгдсэн зүйл Оросуудын гарт оччихсон байж. Хэдийгээр албан ёсны айлчлалын бүхий л хөтөлбөрийг урьдчилж бэлтгэдэг ч гэсэн энэ удаа бүхий л мэдээлэл Оросуудын гарт яагаад хүрчихэв гэсэн асуудал анхаарал татаж эхэлсэн ба тагнуулынхан яг ямар мэдээллийг хэн өгөв гэсэн асуултын араас хөөцөлдөж эхэлжээ. Шалгалтын явцад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц. Жаргалсайхан Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын ажилтан Байгальмаагаас дэлгэрэнгүй мэдээллийг авч, Оросуудад дамжуулсан болохыг тогтоож. Үүнээс гадна түүнийг ашигт малтмалтай холбоотой маш нууц материалуудыг ч гэсэн оросуудад өгчихсөн байж магадгүй гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. 2010 оны зургадугаар сард улсын нууцыг Гадаад харилцааны яамны ажилтнууд задруулжээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Харин удалгүй улсын нууц задруулсан байж магадгүй ажилтнуудыг ТЕГ-аас шалгаж эхэлсэн билээ. Тагнуулын Ерөнхий газраас хийсэн шалгалтаар төрийн нууц задруулсан хэрэгт Ц.Жаргалсайхан холбогдсон болохыг тогтоож түүнд холбогдох хэргийг 7-р сарын 7-ны өдөр ТЕГ-аас Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна.

Шүүх хурал[засварлах | кодоор засварлах]

Энэ дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор уг хэрэгт хяналт тавин ажиллаж, 2010 оны долдугаар сарын 23-нд хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжсэн юм.

Улсын нууц задруулсан Ц.Жаргалсайханд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон. Шүүх хурал 11.15 цагт эхэлж 20.00 цагт дуусав. Шүүхээс Ц.Жаргалсайханд улсын нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоож Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйл ангиар 17 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Шүүх хуралдааныг шүүгч Г.Буяннэмэх даргалж, улсын яллагчаар Е.Сагсай оролцжээ. УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханы төрийн нууцыг задруулсан хэргийг нууцын зэрэглэлтэй хэмээн үзэж шүүх хуралдааныг хаалттай явуулсан юм. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ц.Жаргалсайхан нь Гадаад харилцааны яамны хойд, урд хөршийг хариуцсан нарийн бичгийн дарга нараар дамжуулан төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх баримт бичгийг авсан. Түүнийгээ БНХАУ-ын тодорхой албан тушаал хашдаг танилууддаа цахим шуудангаар илгээсэн нь нотлогджээ. Хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгасан юм. Төрийн нууц задруулсан хэрэгт холбогдсон УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн ОХУ-ыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, Гадаад харилцааны яамны ажилтан Г.Байгальмаа нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгосон байна. Харин Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэний дагуу болжээ.

Сонирхолтой баримтууд[засварлах | кодоор засварлах]

  • ГХЯ-ны Хөрш орнуудын газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Буяндэлгэрийн Болор нь Засгийн хэрэг эрхлэх газрын референт-орчуулагч Н.Буяндэлгэрийн ганц охин юм. Н.Буяндэлгэр нь Улсын Их Хурлын эрхэм гишүүн Батж.Батбаяртай гэр бүл ажээ.
  • Ц.Жаргалсайхан мөрдөн байцаалтын үед ”Би Улсын нууцтай холбоотой баримт задруулаагүй. Энэ баримтийг нууцын зэрэглэлд ордог гэдгийг мэдэхгүй байсан” хэмээн мэдүүлжээ.
  • Ц.Жаргалсайхан, Б.Болор, Г.Байгальмаа нарыг Эрүүгийн хуулийн 82 дүгаар зүйл ангид “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдсэн, хариуцсан албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулах нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу шалгаж байжээ.
  • Харин Ц.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар "Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" зүйлчилэн шийтгэсэн байна.