Цахилгааны болон Элетроникийн Инженерүүдийн Хүрээлэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
IEEEгийн төв байр

Цахилгааны болон Элетроникийн Инженерүүдийн Хүрээлэн (англ. Institute of Electrical and Electronics Engineers) буюу IEEE нь технологийн шинэ санаа сэдэл хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн байгууллага юм. IEEE-ийн төв байр нь Нью-Йорк xoтод байдаг. 160 орны 400,000 гаруй гишүүнтэй бөгөөд эдгээрийн 51.4% нь АНУ-д оршин суудаг.

Түүх[засварлах | edit source]

IEEE нь 1963 онд IRE (1912), AIEE (1884) гэсэн хоёр байгууллага нэгдсэнээр байгуулагдсан. АIEE-ийн цахилгаан мэдээ (утсан холбоо) болон Томас Эдисоны бүтээсэн гэрлийн лампан дээр суурилсан байсан. IRE нь голдуу радио инженерийн салбарт анхаарлаа хандуулдаг байсан. IRE нь хоёр жижиг байгууллагаас бүрддэг байсан. Эдгээр нь Утасгүй болон цахилгаан мэдээний инжинерийн нийгэмлэг болон Утасгүй байгууллага юм. 1930 аад онд электроникийн салбар гарж ирсэнээр электроникийн инжинерүүд нь IRE ийн гишүүн болсон, гэхдээ электрон гуурсан технологийн хэрэглээ нь маш өргөн хүрээтэй болж IRE болон AIEE ийн хил хязгаар ялгааг нь ялгахад хэцүү болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр байгууллагын өрсөлдөөн нь нэмэгдсээр, 1961 онд хоёр байгууллагын удирдлагууд нь хоёр байгууллагаа өргөжүүлхээр шийдсэн бөгөөд 1963 оны нэг сарын нэгэнд хоёр байгууллага албан ёсоор нэгдсэн.

Хамрах салбар[засварлах | edit source]

IEEE нь дараах салбарыг хамардаг.

  • цахилгаан/электроникын инжинер '
  • микро-нано технологийн тооцоолол
  • ултрасоник, (хэт өндөр давтамжтай чимээ, дуу)
  • био-инжинерчлэл
  • робот бүтээлт
  • электроник материалыг хамардаг.: Электроник нь тийрэлтэд хөдөлгүүрээс, робот үүнээсээ цааш эмнэлгийн салбар хүртэл хаа сайгүй байдаг.


IEEE нь газар зүйд суурилсан болон техникэд сонирхолтой байгууллагын нэгжүүдтэйгээр хоёр нэмэлт бүс нутгын болон техникийн бүтэцтэй байдаг. Энэ хоёр нэмэлт бүс нутгын болон техникийн бүтцийн хэсэг нь салангид байгууллагын нэгж ( IEEE-USA ) -г хянадаг. Энэ салангид байгууллагын нэгж нь бодлого журам санал болгож бас ялангуяа гишүүд, мэргэжилтэн болон Америкийн нэгдсэн улсын ард түмэнд ашигтай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Бүтэц[засварлах | edit source]

IEEE нь дараах зүйлсд бүлэглэгдэнэ.

  • 10 газарзүйн бүсэд 333 суурин хэсгүүдтэй.
  • Ижилхэн техникийн сонирхолтой тухайн улсынхаа гишүүдээс бүрдсэн 2080 гаруй бүлгүүдтэй.
  • 38 нийгэмлэг болон 7 техникийн зөвлөлүүдтэй энэнь 19 техникийн салбарыг удирдадаг.
  • 80 орны их сургууль болон коллежуудад ойролцоогоор 2000 оюутаны салбаруудтай.
  • 530 гаруй оюутны бүлгүүдтэй.

IEEE удирдлага[засварлах | edit source]

IEEE ийн гишүүд нь жил бүр шинэ ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд ерөнхийлөгч нь гурвал жил үүргээ гүйцэтгэнэ. Эхний жилд нь сонгогдсон ерөнхийлөгчөөр, дараа жил нь ерөнхийлөгчөөр, сүүлийн жилд нь хуучин ерөнхийлөгчөөр. IEEE ерөнхийлөгчид нь бас хоёр оройн түвшиндээ IEEE их биейиг нь тодорхойлогчоор ажилладаг. IEEE захирлуудын зөвлөл нь дараах зүйлээс бүрдэнэ:

  • гурван IEEE ерөнхийлөгч
  • дэд ерөнхийлөгчид болон зургаан үндсэн зөвлөлийн ерөнхийлөгчид
  • арван бүс нутгын захирлууд
  • арван салбарын захирлууд

IEEE ассемблэй дараахаас бүрддэг.[засварлах | edit source]

  • гурван IEEE ерөнхийлөгчид
  • арван бүс нутгын төлөөлөгч
  • арван салбарын төлөөлөгч

IEEE үндсэн зөвлөлүүд[засварлах | edit source]

  • Боловсорлын үйл ажиллагааны зөвлөл
  • IEEE- USA зөвлөл
  • Гишүүн болон газарзүйн үйл ажиллагааны зөвлөл
  • Ном, хэвлэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүний зөвлөл
  • Стандартын нийгэмлэгийн зөвлөл
  • Техникийн үйл ажиллагааны зөвлөл

Гишүүнчлэл болон гишүүний түвшинүүд[засварлах | edit source]

Ихэнх IEEE гишүүд нь цахилгааны болон электроникийн инжинерүүд байдаг, гэхдээ байгууллагын сонирхолын өргөн цар хүрээ нь бусад салбарын хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн. Жишээ нь: компютерийн ухаан, механик инжинер, зам тээврийн инжинер, биологи, физик, болон математик. Хувь хүн IEEE-д оюутан гишүүн, мэргэжлийн гишүүн эсвэл туслах гишүүнээр элсэж болно. Гишүүнчлэлд орохын тулд, хувь хүн тодорхой мэргэжлийн шалгуурыг давах ёстой бас байгууллагын хууль журамыг дагах юм. IEEE гишүүнчлэл нь дараах хэдэн түвшинд, ангилагддаг.

  • Оюутан гишүүд: Oюутан гишүүнчлэл нь инжинерийн эсвэл технологид суралцаж буй эсвэл төгссөн оюутаныг илүү өндөр хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд арай бага үнээр элсэн орох боломжыг олгодог.
  • Гишүүд: Энгийн эсвэл мэргэжлийн гишүүнчлэл нь хувь хүнийг технологи эсвэл инжинерийн чиглэлд дор хаяж зургаан жил мэргэжлээрээ ажилласан байх эсвэл өндөр боловсролын зөвшөөрөгдсөн их сургуулийн технологын болон инжинерийн чиглэлийг төгссөн байхыг шаарддаг. Туслах гишүүнчлэл нь IEEE гийн хамрах хүрээнд орохгүй мэргэжлийн салбарынх энэ төрөлд хамаарагдана. Оюутнууд болон Туслах нь гишүүдэд олгодог бүх эрхээс санал өгөх болон тодорхой ажлын байраас бусад бүх эрхийг олгоно.
  • Холбооны холбоос: Зарим IEEE холбоо нь IEEE ийн гишүүн биш хүнийг IEEEийн дотор тодорхой холбооны холбооны холбоос болохыг зөвшөөрдөг. Энэ нь тодорхой IEEE холбооны ажилд тодорхой хязгаартайгаар оролцох боломжийг олгодог.
  • Ахлах гишүүд: Хэдийгээр уулзалт нь тодорхой шаардлагуудтай байвал, мэргэжлийн гишүүд ахлах гишүүнчлэлд орж болно. Энэ гишүүнчлэл нь мэргэжлийн гишүүн орж болох хамгийн өндөр түвшин юм. Ахлах гишүүн болох хүсэлт нь дор хаяж Senior, Fellow, болон Honorary гишүүдээс санал болгосон гурван хүсэлт болон боловсролын хатуу шаардлага, амжилт, үнэ цэнэ бүхий хувь нэмэр, болон тухайн салбарын туршлагын шаардлагыг хангах ёстой. Тодорхой гишүүнчлэл нь сонгогдсон бүлэг болон Ахлах эсвэл fellow гишүүдэд зөвхөн боломжтой тодорхой IEEE ажилтаны байрлалд байх юм. Aхлах гишүүнчлэл нь бас IEEE Феллов-д элсэх болон нэр дэвших шаардлагуудын нэг юм.
  • Fellow гишүүд: Гишүүнчлэлийн Fellow түвшин нь гишүүнчлэлийн хамгийн өндөр түвшин бөгөөд гишүүд шууд элсэх боломжгүй юм. Оронд нь тодорхой шаардлагыг хангаад бас бусдаас илүүлсэн саналд түшиглэдэг. Гишүүнчлэлийн түвшин нь хамгийн өндөр түвшний амжилт гаргасан бол Захирлын зөвлөлөөр хэлэлцэгддэг.
  • Хүндэт гишүүд: IEEE гийн гишүүд биш гэхдээ маш их үнэ бүхий хувь нэмрийг нь үнэлж, IEEE хүндэтгэлийн одонгоор шагнагдсан бол IEEE захирлуудын зөвлөлөөс хүндэт гишүүнчлэлийг хүлээн авч болно.
  • Амьдралын гишүүд болон Амьдралын найзууд: 65 насанд хүрсэн бөгөөд гишүүн бол гишүүнчлэл болсон жил дээр өөрийнх нь насыг нэмбэл 100 болон 100 гаас дээш бол Aмьдралын гишүүн болно. Харин Fellow гишүүн бол Aмьдралын найз болно.

Стандартууд[засварлах | edit source]

IEEE нь дэлхий дээр тэргүүлэгч стандарт гаргадаг байгууллагын нэг юм. IEEEгийн стандартын нийгэмлэг нь стандартыг гаргаж бас стандартынхаа функцуудыг шинэчилж, засдаг. IEEE нь дараах салбаруудад стандартыг гаргадаг.

  • Aerospace Electronics
  • Antennas & Propagation
  • Batteries
  • Communications
  • Computer Technology
  • Consumer Electronics
  • Electromagnetic Compatibility
  • Green & Clean Technology
  • Healthcare IT
  • Industry Applications
  • Instrumentation & Measurement
  • Nanotechnology
  • National Electrical Safety Code
  • Nuclear Power
  • Power & Energy
  • Power Electronics
  • Smart Grid
  • Software & Systems Engineering
  • Transportation
  • Wired & Wireless
Caption text

IEEE гийн боловсролын үйл ажиллагаа[засварлах | edit source]

IEEE нь инжинерийн салбарууд, судалгаа болон технологид суралцах боломжыг олгодог. IEEE боловсролын програмын зорилго нь цахилгаантай холбоотой техникийн мэргэжилд мэдлэг , чадварыг дээшлүүлж, IEEEгийн гишүүд, инжинерийн болон шинжлэх ухааны хороо, болон нийгмийн дунд хувь хүмүүсийн тасралтгүй сурж боловсрох өрсөлдөөнийг бий болгоход оршино. IEEE нь IEEE eLearning Library, Education partners program, standart in Education, and Continuing Education Units(CEU) гэх мэт сурж боловсрох боломж олгодог.

  • IEEE eLearning Library нь онлайн боловсролын курсын цуглуулга.
  • Education partners нь зөвхөн IEEE гийн гишүүдэд зориулсан бөгөөд онлайн програм, гэрчилгээ болон курсад 10%ийн хямдралтай байдаг.
  • Standarts in Education цахим хуудас нь ямар стандартууд байгаа болон тэдгээр стандартуудыг хэрэглэх болон хөгжүүлийн чухлыг тайлбарладаг. Бас стандартын түүх, үндсэн ойлголт, тэдгээр хэрэглээг тайлбарласан хичээлүүд, стандарттай холбоотой, мэдээ, номны шүүмжүүд болон стандарттай холбоотой мэдээлэл агуулсан цахим хуудсын холбоосыг агуулдаг.