Центаур буюу Нарны аймгийн жижиг биет

Гараг судлалын одон оронд центаур гэж Юпитер ба Нептун гарагуудын хооронд Нарны аймгийн тойрог замд оршиж, аварга гарагуудын тойрог замыг давж гардаг жижиг биетийг нэрлэдэг. Центауруудын орбит нь тогтворгүй байдгаас шалтгаалан тэдний динамик нас ердөө хэдхэн сая жил байдаг. Гэсэн хэдий ч 514107 Каʻэпаокаʻавела хэмээх нэг центаур нь урт хугацааны (гэхдээ эсрэг чиглэлтэй) тогтвортой орбиттой байж болзошгүй юм. Центаурууд нь ихэвчлэн астероид болон сүүлт одны шинж чанарыг хослуулсан байдлаар илэрдэг. Тэднийг морь, хүний гэх мэт домгийн центауруудаас санаа авч нэрлэсэн байдаг. Том биетүүдийг ажиглах нь нийт центратуудын тоог тодорхойлоход хүндрэл учруулдаг. Нэг км-ээс дээш диаметртэй центауруудын тоо 44,000-оос 10,000,000 хүртэл байж болзошгүй гэж тооцоолжээ.
Центаурын анхны нээлт нь 1920 онд, 944 Хидалго байсан ч энэ нь тусдаа бүлэг гэж албан ёсоор тодорхойлогдоогүй байсан. Харин 1977 онд 2060 Хирон нээгдсэнээр тэднийг тусдаа ангилал болгон хүлээн зөвшөөрсөн. Батлагдсан хамгийн том центаур нь 260 км диаметртэй, цагирагтай системтэй болох нь тогтоогдсон буюу 10199 Чарикло юм. Тус биетийг 1997 онд илрүүлсэн байна.
Центаурыг ойроос зураглаж амжаагүй байгаа ч Санчир гаргийн сар Фиби нь Койперийн бүсээс гаралтай, баригдсан центаур байж болзошгүй гэсэн нотолгоог 2004 онд Кассини сансрын хөлгөөр илрүүлсэн. Мөн Хабблын сансрын дуран 8405 Асболусын гадаргын зарим шинж чанарыг ажиглаж чадсан байна.