Центрпойнтын зодооны зохиомол хэрэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Төр бизнесийнхний захиалгаар үйлдэгдсэн гэх бас нэгэн “детектив жүжиг” бол Центрпойнт дахь “Казино” бааранд болсон зодоон байлаа. Энэ нь жирийн хулигаануудын хэрэг бус улс төр бизнесийн олигархуудын эрх ашигт байнга заналхийлдэг Чимэдийн Энхтайванг замаасаа зайлуулах, “болж өгвөл устгах” барбарос төлөвлөгөөний болхи гүйцэтгэл байсан гэж үзэх хүн олон байдаг аж. Ч.Энхтайван, Дамбын Хишгээ, шөвгөр Өлзий нарыг энэ дүйвээнээр баривчлан хорьсныг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа Ч.Энхтайванг хэргийн гол буруутнаар шийтгэсэн. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэргийг анхнаасаа зориудаар зохион байгуулсан гэдгийг ямар ч эргэлзээгүй бичиж байв.

Нийгэмд рекет, рецедив хэмээн ойлгогдсон гэмт хэргийн бүлэглэлүүд орой бүр “Казино”-д цуглаж уулздаг байсан тул цагдаа хүчний байгууллагынхны шахалтаар тэр үед тус баарыг түрээслэн ажиллуулж байсан “халэан* Баяраа төрсөн өдрөө тэмдэглэх нэрийдлээр хүмүүсийг цуглуулж дайлснаар үймээний эхлэлийг тавьсан гэдэг. Тухайн өдер Ч.Энхтайван “XLTA’-ийн Батболд нар ажил хэрэг ярилцан сууж байтал гаднаас нэг согтуу нөхөр орж ирэн, агсарч Ч.Энхтайвантай цуг явж байсан “гахай” хочит Төмөрөөг (емнө нь Б.Жаргалсайханы хун байсан) хутгалснаар их зодоон үүсчээ. Эх сурвалжууд энэ талаар ярихдаа “Уг нь бол Ч.Энхтайванг хутгалах даалгавартай байсан ч цаадах нь түүнийг танихгүй, дээр нь маш их согтсон байснаас хаа хамаагүй хунтэй сөргөлдсөн” гэлцдэг. Мэдээж найэыгаа хутгалуулчихаадЧ.Энхтайванчэүгээр байгаагүй нь лав. Тэр үед бэлэн байдалд байсан Чингэлтэй дүүргийн цагдаа нар маш шуурхай ирсэн ч харамсалтай нь “төлөвлөгөө ёсоор” Ч.Энхтайванаас бусад рекөтчид байсангүй. Гэвч заавал биелүүлэх даалгавар ёсоор Дамбын Хишгээ, “шевгөр” Өлзий, бас бус хүмүүсийг тэр шөнөжин хайж бараг бүх бааруудаар шагайж үзсэн гэх юм билээ.

Бас л жинхэнэ эзэд нь гэмгүй улдсэн энэ хэргийн цаана улс төр, бизнесийн “хотын фракц” гэгддэг одоогийн зарим нэг “бизнесмэн” УИХ-ын гишүүдийг байсан болов уу гэх хардлага ч байсан. Учир нь Ч.Энтайван нэгэнтээ одоогийн Ерөнхийлөгчийн болон улс төр, бизнесийн олон хүний факт баримтуудыг өөртөө байдаг тухай мэдэгдсэн нь ийм байдалд хүргэсэн биз ээ.

Ер нь ингэхэд Ч.Энтайван чухам хэнийг хэрхэн рекетлэж байсан юм бол. Энэ талаар эх сурвалжууд Түүнд дарамтлуулсан гээд байгаа хүмүүс чинь өөрсдөө ихээхэн “но”-той болоод бусдын шантаажинд орж байгаа юм гэж олон хун, үзэж, хардаж байжээ. Тиймээс ч ямар ч гэмгүй хүнийг Ч.Энхтайван очоод эодож нүдээд, дээрэмдчихээгүй шүү дээ” гэлцдэг. Тэрэзр хоригдож байхдаа олон сонирхолтой мэдээллүүдийг дэлгэж байв. Түүний захидалд дурдагдсан нэгэн ноцтой мэдэгдэл нь Х.Баттулга гишүүний ойрын туслах байсан Ж.Бат-Эрдэнийг эхнэрийн хамт осолдож нас барсанд харамсаж буйгаа илэрхийлээд дараах хоёр шалтгаанаар түүнийг хороосон байж болзошгүй тухай таамаг дэвшүүлсэн байдаг. Нэг дэх нь, ТЕГ Дамирангийн Энхбатыг Австриас авчирсан онгоцны үйлчлэгч нь талийгаачийн эхнэр байсан бөгөвд Д.Энхбат түүнээс ус гуйж уух далимд хэдэн үг сольсон бололтой. Энэ үеэр тэднийг нууц задруулсан байж болэошгүй гэж үзсэн байж болох.

Гэхдээ Ц.Элбэгдоржийн ЗГ-ыг огцруулах хуралдаан дээр У.Хурзлсүх гишүүн 17 чингэлэг спиртийн тухай цухалзуулж л суусан. Улсын хилээр онцгой албан татвар бүхий мансууруулах төрлийн хориотой барааг онц их хэмжээгээр (340 тн слирт) бүлэглэн оруулж ирсэн жинхэнэ эздийг илчлэхээс хойргошихын учир энд балархай хэвээр үлдэж байна.