Jump to content

Цирк (Газрын тогтоц)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шведийн Абиско үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим дахь хагас-мөнх цаст хоёр цирк
АНУ-ын Хойд Каскадесын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Дээд Торнтон нуурын цирк

Цирк (Франц: Cirque) гэдэг нь өндөр уулын орой, нурууны хажууд мөсөн голын элэгдэл (экзараци)-ийн нөлөөгөөр үүссэн, гурван талаараа эгц цавчим ханаар хүрээлэгдсэн, амсар хэлбэрийн том хотгор юм. Сансраас эсвэл дээрээс харвал уулын хажууд аварга том сандал тавьсан мэт хэлбэртэй байдаг. Мөсөн гол хайлж алга болсны дараа циркийн ёроолд ус хуримтлагдаж, уулын тунгалаг нуур (Тарн) үүсэх нь элбэг.