Цэвэгмидийн Батзориг
Цэвэгмидийн Батзориг (1966 оны 4 сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн - 2001 онд Увс аймагт нисдэг тэрэгний ослоор нас барсан) - Монгол Улсын алдартай гэрэл зурагчин. 1996 онд Гамма гэрэл зургийн агентлагийг үүсгэн байгуулсан хүн.
ЗХУ-ын Ленинградын их сургуулийг гэрэл зургийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Улмаар МОНЦАМЭ агентлагт ажиллаад, улсад болж буй бүхий л чухал үйл явдлын зургийг авдаг байсан. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбатын айлчлалын зурагчнаар ажиллаж байсан.
"Гамма" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Ц.Батзориг нь анх 1998 онд өөрийн бүтээлүүдээрээ "Хүмүүс" бие даасан үзэсгэлэнг гаргасан байдаг. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн аж байдал, ахуй амьдралыг нэгтгэн баримтат гэрэл зургаар харуулсан энэхүү үзэсгэлэнг "Ц.Батзориг сан" 2011 оноос хойш үргэлжлүүлэн зохион байгуулж байна.