Цэгмэдийн Бүдбазар
Цэгмэдийн Бүзбазар нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач (1932 онд төрж 2020 оны 10 сарын 13-ний өдөр таалал төгсчээ) хүн байлаа.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ц.Бүдбазар 1932 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Баруун сөдтийн Цагаан толгой хэмээх газар төрсөн. 1950 оноос Өвөрхангай аймгийн урчуудын салбарт зураачаар ажиллаж эхэлсэн.
Ц.Бүдбазарын бүтээлүүд хүн байгалийн холбоо, аж байдлыг тод томруун илэрхийлдгээрээ монгол түмний соёл, зан заншил, уламжлал, байгаль ертөнцийн тухай үзэл, гүн ухааныг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байдаг. "Буур", "Багшийн шуудан", "Хэрлэн", "Сонгуульд", "Хөвгүүний хөрөг", "Ингэ саалт", "Оторчин", "Үтрэм дээр", "Усжуулалт" зэрэг олон зуун уран зураг зурснаас олон улсын үзэсгэлэн болон музейд дэлгэгдэж байлээ. Ц.Бүдбазарын бүтээл өдгөө ОХУ-ын Москва хотын “Дорно дахины музей”-д, Г.Дмитровын хөрөг зураг Болгарын Элчин сайдын яаманд хадгалагдаж буй.
Монголын урчуудын эвлэлийн эмгэнэлд "Зураач Ц.Бүдбазар нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг амьдрал, хөдөлмөрт бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан буянтан билээ" гэжээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1955 онд Улсын нэгдүгээр зэргийн зураачаар шалгарч байв.
- 1959 онд “Буур” бүтээлээрээ Улаанбаатар хотын урлагийн үзлэгийн алт, улсын үзлэгийн мөнгөн медаль
- 1962 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль"
- 1971 онд "Алтан гадас одон"
- 1974 онд "Соёлын тэргүүний ажилтан"
- 1991 онд "Ардын боловсролын тэргүүний ажилтан"
- 1992 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"
- 1995 онд Дүрслэх урлагийн академич
- 2009 онд "Ард түмний гавьяат" зураач
- 2013 онд "Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол"