Jump to content

Цэнгүүн Засагт хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Засагт хан Цэнгүүн (?-1685) бол Норов ханы 3-р хүү. Засагт сэцэн хан цолтой. 1666 онд өөрийн дураар хан ахын оронд хан болохдоо Ойрадын Сэнгэ хунтайжийн дэмжлэгийг авчээ. Ингэснээр салан тусгаарлагч Ойрадын эрх ашгийг Халхын дотор цээргүй оруулж эхэлсэн ба тэрбээр өөрийн аймгаа хүчээр тохинуулах гэж оролдсон нь олон отгийг Халхын зүүн гар буюу Түшээт хан руу дүрвэхэд хүргэжээ. Урьдын харьяатын маргааныг Цэнгүүн хан ингэж улам дэвэргэв. Хан ахын ахмад хүүг хан болгоогүй зэрэг зөрчлөөс болж Халхын ноёд чуулганаар түүнийг зөвшөөрсөнгүй. Тэрбээр хан хэмээгдэж 10 жил явж, заргалдсаар эцэстээ Төвөдийн Далай ламаар Халхын ноёдыг ятгуулж хан болжээ. 1677 онд албан ёсоор хан эрх зөвшөөрүүлсний дараа Түшээт ханы нутагт дүрвэсэн харьяат нараа өгөхийг Чахундоржоос эрчимтэй шаардах болжээ. Гэвч Чахундорж Халхын дотоод хуулийг барьж татгалзсан нь энэ 2 ханы урьдын зөрчлийг улам хурцатгажээ. Тэрбээр заргаа авахын тулд төвөд, манж нарыг ятган явсаар нас барав. 1685 онд нас барсны дараа түүний хүү Шар нь Засагт хан болсон.

Өмнөх
Ванчиг Засагт хан
Засагт хан
1670-1685
Дараах
Шар Засагт хан