Цэнддоогийн Хулан
Цэнддоогийн Хулан нь англи хэлний сургалттай Кингс Кидс сургуулийн захирал.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ардын боловсролын тэргүүний ажилтан Доржийн Цэнддоо, Монгол улсын гавьяат багш Жумбын Мягмарсүрэн нарын охин болж төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 2010 он Тонгжи Их Сургууль- Олон улсын харилцаа, Хятад хэл (Шанхай, Хятад)
- 2018 он International House - CELTA (Cambridge) - (Канад)
- 2021 он University of Exeter - Боловсролын Удирдлага магистрант (Англи)
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]Ц.Хулан нь хүүхэд байхдаа Монголын үндэсний телевизээр анх удаа "Muzzy in Gondoland" буюу Маззи нэрээр хоногшсон хүүхэлдэйн дүрслэлтэй англи хэлний хичээл зааж байснаараа олонд танигдсан бөгөөд 26 ажлын туршлагатай.
Кингс Кидс сургууль
[засварлах | кодоор засварлах]Хулан өдгөө 2000 онд байгуулагдсан англи хэлний сургалттай “Кингс Кидс" бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байна. Тус сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Их Британийн IPC (International Primary Curriculum), IMYC (International Middle Years Curriculum) буюу Олон Улсын Бага, Дунд ангийн хөтөлбөрүүдийг сургуульдаа хэрэгжүүлж эхэлжээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Боловсролын Тэргүүний Ажилтан