Jump to content

Цэнджавын Төрболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэнджавын Төрболд - (1946 оны 7-р сарын 7 нд Улаанбаатар хотод төрж, 2014 оны 1-р сарын 17нд нас барсан) - Монгол улсын эдийн засагч,орчуулагч. Тэрээр 1971 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувдтай гэр бүл болж, ууган хүү Төрболдын Бат-Оргил, отгон хүү Төрболдын Мөнх-Оргил гэх хүүхдүүдтэй.

1946 онд Улаанбаатар хотод Богд уулын Зайсангийн аманд Цэнджавын ууган хүү болж төрсөн. 1954 онд Улаанбаатар хотын 2 дугаар арванжилд элсэж, алтан медальтай төгссөн. 1964 онд Германы бэлтгэл ангид суралцсан. 1966 – 1969 онд БНАГУ-ын Карлхорстын Эдийн засгийн дээд сургуульд суралцаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцаж, 1977 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. 1971 оноос Гадаад худалдааны яаманд ахлах мэргэжилтэн, улмаар тус яамны харьяа Жуулчин компани байгуулагдахад орчуулагч – референтээр ажиллаж байгаад 2000 онд тэтгэвэртээ гарсан. Эрдмийн цол, зэрэг, шагнал үгүй. 1971 Намсрайн Сувдтайгэр бүл болж, ууган хүү Бат-Оргил 1971 онд, Мөнх-Оргил 1982 онд тус тус төрсөн.