Цэндийн Дамдинсүрэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Цэндийн Дамдинсүрэн
DamdinsurenTs.jpg

Төрсөн: 1908 он
Дорнод аймгийн Матад сум
Өнгөрсөн: 1986
Улаанбаатар
Ажил үйл Хэл шинжээч
Гарал үүсэл Хатагин
Яс үндэс Хатагин
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Шүлэг, Өгүүллэг, Үргэлжилсэн үг, Тууж
Шагнал Монгол Улсын төрийн шагналыг 1946, 1947, 1951 онуудад 3 удаа, анхны Aрдын уран зохиолч цолыг 1986 онд тус тус хүртсэн.

Цэндийн Дамдинсүрэн - БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч.

Зарим нь өөрийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулсан нь бий. Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсүрэн билээ. Сургуульд орсон цагаасаа л бид энэ их хүний дүрмийг нь зохиосон шинэ үсгээр нүдээ нээн, “Цагаан цасан малгайтай…” хэмээн чээжилж, арай дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гээд үргэлжлүүлэн уншдаг.

Намтар[засварлах | edit source]

Өвөөгийнхөө санал болгосны дагуу Матад хошууны намын үүрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьжээ. Намын байгууллагад ажиллаж байсан тэрээр

  • 1926 оноос Залуучуудын эвлэлийн Төв хороонд хэлтсийн дарга болж “Үнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр ажиллаж эхэлжээ.
  • Дараа нь үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар сонгогджээ. Энэ үедээ Улаанбаатарын 21 пүүсийн 240 гаруй ажилчин, мөлжигч данжаад нараа эсэргүүцэн ажил хаясныг голлон зохион байгуулж амжилтанд хүргэснийг Оросын нэгэн сонинд бичсэн байдаг аж. Тухайн үед феодалын хөрөнгө хураах ажил ид өрнөж байсан бөгөөд энэхүү комиссын нарийн бичгийн ажил түүнд тохогдож байжээ. Харин 1930-аад оны үед ажлаасаа халагдсан байна. Олон ч газрыг толгойлж удирдаж байсан Ц.Дамдинсүрэн мөн олон ч газрын хаалгыг “гаднаас нь хааж” явжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр таван удаа ажлаасаа халагдаж байсан аж.
  • 1932 онд Улаанбаатарт ирж, Хэл зохиолын хүрээлэнд судлаач болж мөн Зохиолчдын бүлгэмийн нарийн бичгийн даргаар давхар ажиллажээ.
  • 1929 онд Зохиолчдын бүлгэмийг анх байгуулалцаж байсан тэрбээр тэр ондоо “Гологдсон хүүхэн” туужаа бичжээ. Уг зохиол Монголын утга зохиолын түүхэнд маш том ололт авчирсан гэж судлаачид дүгнэдэг.
  • Зохиолчдын бүлгэмийн даргаар ажиллаж байхдаа Д.Нацагдоржийн хэвлэгдэж байгаагүй “Миний нутаг” шүлэгт нь 500 төгрөгийн шагнал олгон, бүлгэмийнхээ хөрөнгө болгож байсан түүхтэй.
  • 1933-1938 онд Ленинградын дорно дахины дээд сургууль,
  • 1938 он амьдралынх нь хар жил, эх орондоо буцаж ирээд, арваннэгдүгээр сард Дотоод яаманд баригдан, жил гаруй хоригдоод, цагаадан суллагдсан гэдэг. БНМАУ-ын ирээдүйн ерөнхий сайд болон удирдагч Юмжаагийн Цэдэнбалын хамтран зүтгэгч болов. Ц.Дамдинсүрэнг улс төрийн шахалтаар шоронд хорин, цаазаар авах ял тулгасны улмаас хуучин монгол бичгийг шинэ кирилл бичигт хөрвүүлэх ажилд гар бие оролцож байжээ. Хожим тэрбээр хуучин монгол бичгээс татгалзсан нь түүний амьдралдаа хийсэн том алдаа хэмээн дурссан байна.
  • 1942 - 1946 онд "Үнэн" сонины редактороор ажиллаж байсан.
  • 1950 онд Ленинградын дорно дахины дээд сургуулийн аспирантурыг дүүргэжээ.
  • 1969 онд 50 мянган үгтэй орос-монгол толь бичиг зохион, он тооллын хүснэгт хавсаргасан учир Төв хорооноос буруутгагдан, шүүхийн тогтоолоор 5600 төгрөг төлөх болжээ. Энэ мэт зэмлэл, буруутгал түүний амьдралд бишгүй олон тохиолдож байв.

Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрбээр “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж”, “Зуунбилэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ. Төвд бичиг сайн мэддэг хүнийг Хэл зохиолын хүрээлэнд авч ажиллуулсныг буруутган Төв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа түүнийг донгодон улмаар ажлаас нь халсан байна.

Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бүтээл гарган ном зохиол хэвлүүлсэн түүнийг үндсэрхэг үзэлтэн хэмээн олонтаа хавчин гадуурхаж байжээ.

Цэндийн Дамдинсүрэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгсжээ.

Уран бүтээл[засварлах | edit source]

Ц.Дамдинсүрэн Орос, Герман, Англи, Манж, Төвд хэлний боловсролтой байсан нь гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол түүхийн аль ч талаас нь судлах бололцоог олгосон байна.

Зохиол[засварлах | edit source]

Яруу найргийн[засварлах | edit source]

  • 1929 онд, 21 насандаа "Гологдсон хүүхэн" туужаа зохиосон
  • 1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлэг
  • 1934 онд, 26 насандаа “Буурал ижий минь” эрхэмсэг шүлэг
  • 1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” хэмээх 6 мөчлөг бүхий гайхамшигт шүлэг нь түүний яруу найргийн гол бүтээл нь юм
  • 1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.

Үргэлжилсэн үгийн[засварлах | edit source]

Эрдэм шинжилгээний[засварлах | edit source]

  • "Монголын утга зохиолын ардчилсан чиглэл" - /1955/,
  • "Монголын утга зохиолыг судалсан түүх" - /1956/,
  • "Соёлын өвийг хамгаалья" - /1959/,
  • "Монголын эртний уран зохиолын товч өгүүлэл" - /1958/,
  • "Монголын уран зохиолын судлалын зарим асуудал" - /1959/ зэрэг утга зохиолын нийтлэг асуудлыг судалсан эрдэм шинжилгээний өгүүллийг бичсэн.
  • Монголын уран зохиолын тоймын I дэвтэрийг зохиосон нь 1956 онд Улаанбаатарт, 1957 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.

Монголын эртний зохиолын судалгаа шинжилгээний[засварлах | edit source]

Ц.Дамдинсүрэн Халхын Лувсанпэрэнлэй, Өөлдийн Намхайжамц, Цахарын Лувсанчүлтэм, Боржигон Равжаа хийгээд Чойжи Одсэр, Шаравсэнгэ, Сономгарва, Гэлэгжамц нарын орчуулагчдын бүтээл, Ишбалжир, Агваандорж, Жамьянгарав нарын шүлэг бүтээлүүдийг нарийвлан судалжээ. Мөн Нагаржунайн "Рашааны дусал", "Таван шастир" үлгэрийн цоморлиг, "Шидэт хүүрийн үлгэр", "Субашид"-ын тайлбар зэрэг зохиолыг нягтлан үзээд, Монгол болон дорно дахины уран зохиолын харилцаа холбоо, хамаарлыг хөгжлийн түүхийг гарган тавьжээ.

  • Үндэсний утга зохиолын дурсгалт бичиг "Монголын нууц товчоо"-г эртний Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж эхлэн /1941/, дуусгаад 1947 онд хэвлүүлжээ.
  • "Хоёр загалын тууж" - /1956/,
  • "Чингис хааны 9 өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шаштир" - /1956/,
  • "Убаши хунтайжийн тууж" - /1956/,
  • "Хуульч Сандагийн зохиолуудын тухай" - /1957/,
  • "Оюунтүлхүүрийн тайлбар" - /1958/,
  • "Мандухай сэцэний домог" - /1958/ зэрэг судалгаа шинжилгээний өгүүллүүдийг бичжээ.
  • “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж”, “Зуунбилэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ.

Орчуулгын[засварлах | edit source]

Дэлхийн болон Орос Зөвлөлтийн олон сонгодог зохиолтой Монгол уншигчдыг танилцуулсан юм.

  • А.С.Пушкиний "Олег сэцэний дуулал",
  • А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр" зэрэг зохиолыг эх хэлээрээ орчуулсан нь ардын аман зохиол лугаа нийтийн хүртээл болжээ.
  • Ф.Шиллер, М.Лермонтов, О.Бальзак, Ш.Петеефи, В.Маяковский нарын дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын шүлэг зохиолыг эх хэлнээ орчуулжээ.

Бусад[засварлах | edit source]

  • БНМАУ-ын Төрийн дуулал - /1951/
  • 1942 онд Ш.Лувсанвандантай хамтран 30 мянган үгтэй "Орос монгол толь",
  • 1967-1969 онд А.Лувсандэндэвтэй хамтран 50 мянган үгтэй "Орос монгол толь" 2 дахь боть,
  • Өгүүлэл, найруулал, нийтлэл, тэмдэглэл, шог өгүүллэг, зэрэг сэтгүүл зүйн бараг бүх төрлүүдээр бүтээлээ туурвисан байдаг.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Зохиолч маань эхнэр Л.В.Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бүл болсон аж. Түүний дөрвөн хүү нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Өдгөө тэд бүгд ОХУ-д амьдарцгаадаг.

Цол хэргэм[засварлах | edit source]

Сонгуульт ажил[засварлах | edit source]

Гавьяа Шагнал[засварлах | edit source]