Цэндийн Лхамсүрэн

Цэндийн Лхамсүрэн (1940-2022) нь Монгол Улсын гавьяат багш, физик-математикийн ухааны доктор, профессор. Монгол Улсад функционал анализын чиглэлийн судалгааг анхлан хөгжүүлэгчдийн нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ц.Лхамсүрэн 1940 онд Завхан аймгийн Нөмрөг суманд малчны гэрт төрсөн. 1948 онд Нөмрөг сумын долоон жилийн сургуульд элсэн суралцаж, улмаар 1958 онд Б.Элдэв-Очирын нэрэмжит Улиастай хотын 10 жилийн сургуулийг төгссөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1958-1959 онд МУИС-ийн дэргэдэх бэлтгэл ангид суралцсан.
- 1965 онд ОХУ-ын Москвагийн Улсын Их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн.
- 1972 онд Москвагийн Улсын Их сургуульд “Хоёрдугаар эрэмбийн параболлиг тэгшитгэлийн шийдийн төлөв байдлын зарим асуудлууд” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага
[засварлах | кодоор засварлах]- 1966–2022 онд МУИС-д Математикийн тэнхимийн багш, Эрдмийн Зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хичээл ангийн эрхлэгч, сургалт-хүмүүжил эрхэлсэн нэгдүгээр проректор, тэнхимийн эрхлэгчээр ажилласан.
- 1999–2005 онд “МУИС” Хөгжлийн сангийн гүйцэтгэх захиралаар ажилласан.
- 1983–1988 – ЗХУ дахь ЭСЯ-ны Уралын консулын тойргийн монгол оюутан хариуцсан дипломат ажилтанаар ажилласан.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын гавьяат багш (2022)
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2015)
- Алтан гадас одон (1981)
- Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан
- Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (2001)
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Функционал анализ, дифференциал тэгшитгэл, бараг үет функцийн онолын чиглэлээр 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, тэдгээрийн зарим нь Оросоос Англи, Америкийн хэвлэлд орчуулагдан олон улсын судлаачдын эшлэл авсан бөгөөд мөн дээд математик, функционал анализ, математикийн анализын чиглэлээр 40 гаруй сурах бичиг, гарын авлага зохиосон.
Үүнд:
- Функционал анализын дээж бичиг (1991, 2002)
- Дээд математикийн язгуур үндэс I–II боть
- Математик анализ (4 дэвтэр, 2005–2009)
- Вестник МГУ, Сибирский математический журнал зэрэг сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүллүүд
Хүндэтгэл
[засварлах | кодоор засварлах]Ц.Лхамсүрэн багш 2022 онд таалал төгссөн. Гэр бүл, шавь нар нь түүний гэгээн дурсгалд зориулан МУИС-ийн математикч шилдэг оюутанд “Ц.Лхамсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг”-ийг жил бүр олгодог уламжлалтай.