Цэндийн Намсрай

Цэндийн Намсрай
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилсэтгүүлч

Цэндийн Намсрай - БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн сэтгүүлч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1930-1933 онд Улаанбаатарт үлгэр жишээ дунд сургуульд суралцаад Улаан-Үдийн монгол рабфакт очиж суралцан 1937 онд төгсчээ. Улмаар Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-ийг 1942 онд, МУИС-ийг 1952 онд, Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурыг 1962 онд тус тус дүүргэжээ.

  • 1938-1942 онд Мал, тариалангийн яаманд орчуулагч,
  • 1942-1948 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн дарга,
  • 1948-1950 онд Гэгээрлийн сайд,
  • 1950-1959 онд Намын Төв хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн сонгодог зохиолыг орчуулах зөвлөлийн ерөнхий редактор, Намын түүхийн институтын орлогч захирал,
  • 1962-1963 онд Гадаад явдлын яаманд ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1963-1984 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч,
  • 1984-1985 онд БНПАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна.

Ардын боловсролыг хөгжүүлэх, Марксизм-Ленинизмийн сонгодог бүтээлийг олон түмний хүртээл болгох, сонин хэвлэлийн газрыг бэхжүүлэхэд эрдэм мэдлэг, хүч авьяас, туршлагаа зориулсан удирдах ажилтан, нэрт орчуулагч, шилдэг нийтлэлч байжээ.

1953 онд Солонгос дахь дайны галыг зогсоох Солонгос, Хятад, Америкийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болон дайны галыг зогсоосон үйл явдлыг буюу манай улсын сэтгүүлчдээс олон улсын хэмжээний ийм томоохон түүхэн үйл явдлыг анх удаа сурвалжилжээ.

“Үнэн” сонины улс төрийн тэргүүн өгүүлэл хэдэн зуугаас гадна гадаадын хэвлэлд Монгол Улсынхаа тухай олон арван өгүүлэл бичиж нийтлүүлжээ.

Цол хэргэм[засварлах | кодоор засварлах]

  • Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн /1962/ - Сэдэв: “Монгол оронд морин өртөөний албан үүргийг халж, орчин үеийн тээвэр байгуулсны эдийн засгийн нөхцөлүүд”

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

Сонгуульт ажил[засварлах | кодоор засварлах]

  • Ардын Их хурлын депутатаар олон удаа сонгогдож,
  • МАХН-ын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож,
  • Намын Төв хорооны гишүүн,
  • Монголын сэтгүүлчдийн холбооны хорооны дарга,
  • Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр нэг биш удаа сонгогджээ.

Баримт[засварлах | кодоор засварлах]

Тэрээр БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Ардын Жүжигчин Лувсанжамцын Цогзолмаагийн нөхөр, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин Намсрайн Сувдын аав билээ.