Цэнхэр сум
Цэнхэр сум
ᠴᠡᠩᠬᠡᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Архангай аймаг |
Сумын төв | Алтан-Овоо |
Газар нутаг | |
• Нийт | 3,223 км2 (1,244 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 6,107 |
• Нягтрал | 1.8/км2 (5/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Цэнхэр сум нь Архангай аймгийн сум юм.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Монгол орны төв хэсэгт Өргөн уудам нутгийг эзэлж байсан Заяын шавийн өмнөд хязгаар нь одоогийн Цэнхэр сумын нутаг байсан бөгөөд сумын ард иргэдийн дийлэнх нь Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байжээ. Цэнхэр сумыг анх байгуулахдаа Ачит гүний хошуунаас гадна бусад хошууны ард иргэдийг тус сумын бүрэлдэхүүнд оруулсан бөгөөд зүүн талаараа Илдэн бээлийн хошуу, зүүн хойт талаар нь Луу гүний хошуу цөөн тооны айл байсан бололтой. Сумын иргэдийн гол цөм нь яах аргагүй Ачит гүний хошууныхан, Зоригт гүний хошууныхан байсан бололтой. 1923 онд ардын засгийн тогтоолоор Нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуваарь хийж, хошуудын хуучин нэрийг халж Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулсан Сайн Ноён Хан аймгийн чуулганыг одоогийн Цэнхэр сумын нутаг Цэцэрлэгийн голын баруун сав Мандал толгойн орчимд хийдэг болсноор Цэцэрлэг мандал аймаг гэдэг нэр анх үүссэн учиртай юм. Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га
Түүх
[засварлах | кодоор засварлах]1923 онд Зоригт гүний хошууг Цагаан сүм уулын хошуу, Ачит гүний хошууг Цэцэрлэг голын хошуу болгон өрчилж энэ хоёр хошууны газар нутаг баруун урд талаараа Тамч, Эрхэтийн гол урд талаараа Орхон гол Улаан ам, зүүн урд талаараа Агуйт, Жаргалант, хойд талаараа Сангийн толгой, баруун талаараа одоогийн Төвшрүүлэх сумын ихэнх нутагийг хамарч байв. 1925 онд Цэцэрлэг голын хошуу, Цагаан сүм уулын хошууг нэгтгэж Цэцэрлэг голын хошуу гэж нэрлэх болжээ. 1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн засаг захиргааны үндсэн нэгж байсан хошууг халж, тэр үед байсан 5 аймаг, 72 хошуу, 525 сумыг газар нутаг, хүн амын талаар тэгшитгэн 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулжээ. Энэ үед Архангай аймгийн Цэнхэр сум нэртэйгээр байгуулжээ. үүнээс хойш 1961 онд Цэнхэр сум, Урд тамир сумыг нэгтгэж байжээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Цэнхэр сум 1934 оны байдлаар 7 багтай байв. Үүнд 1-р баг нь Цэцэрлэгийн голын эхэн биеийн нутаг, 2-р баг нь Цагаансүм, 3-р баг нь Орхон, 4-р баг нь Цэнхэрийн голын дагуу нутаг, 5-р баг нь Могойн голын орчим, 6-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн хойт хэсэг, 7-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн өмнө хэсэг буюу одоогийн Төвшрүүлэх сумын ихэнх нутгийг хамарч байв. Тус сум энэ үед 780 өрх, 3312 хүн ам, 6207 адуу, 10828 үхэр, 29787 хонь, 2088 ямаатай байсан байна.
Харин 2020 оны байдлаар Цэнхэр сумын нийт хүн ам 6144, үүнээс эр 3090, эмэгтэй 3054, нийт өрх 1782, шинэ төрсөн хүүхэд 144, нас барсан хүн 46, шилжиж ирсэн 68, шилжиж явсан 127, өрх толгойлслон эмэгтэй 392, тахир дутуу иргэн 229, өндөр настан 368, өндөр настай ганц бие өрх 102 байна
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 335993 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 36,000-аар буурсан.
Түүхийн дурсгалууд
[засварлах | кодоор засварлах]Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эрт дээр үеэс хүн оршин амьдарч байсан тухай ул мөр түүхийн дурсгалт зүйлсийн үлдэц үлдэгдэл хадгалагдан байгаа билээ.
Сумын төвөөс 3 км орчим газар Цэцэрлэгийн голын хойт биед Хөшөөтийн ам хэмээх нутагт буй эртний хүрэл зэвсгийн үеийн дурсгал, “Буган хөшөө” нь эрт үеэс тус сумын нутагт хүн амьдарч байсны нэгэн тодорхой жишээ болно. Эл буган хөшөө нь 2 метр өндөр 0.5 метр зузаан юм байна. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд буга загварчилан дүрслэж, доогуур нь өргөн бүс татжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайд 3 буга, арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биед 2 буга, бүсний дээхэн талд бамбай сийлжээ. Дээрхийн ижил хоёр буган чулуун хөшөө нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг юм.
Цэнхэр сумын төвийн баруухан талд Цэцэрлэгийн голын хөвөөнд байдаг эртний булш, Бүрд багийн Майхан хэмээх уулын өмнө үзүүрт байх эртний Түрэгийн үеийн бололтой дөрвөлжин булш, Цэнхэрийн голын “Дээд тээг” хэмээх газрын эхэнд хоёр том цохионы дунд байх нэгэн сонин булш, Хужирын амны морь татдаг, Буйлан багийн Хайрхан уулын зүүн бэл зэрэг газруудад Хүрлийн үеийн том хэмжээтэй хиргисүүрүүд байдаг ажээ. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах хадны сийлмэл зураг, тамга тэмдгийн зүйлс тус сумын Бүрд багийн нутаг Ширдэгийн гол хэмээх газар байдаг юм байна.
XIII зууны үед холбогдох түүхийн дурсгалт зүйлсийн үлдэгдэл тус сумын нутагт нэлээд байдаг. Тухайлбал, Цагаан сүмийн голын хойт биед, Хөшөөтийн ам хэмээх газрын урд, Цагаан сүмийн рашааны баруухан талд эртний барилгын үлдэц ором байдаг бөгөөд гадуураа хэрэмтэй байсан болов уу гэж үзэж болохоор байдаг аж. Үүнийг Өгөөдэй хааны орд байсан тухай цухас мэдээ байдаг болой. Өгөөдэй хаан Хархоринд туурьшиж байсан бол түүнтэй тун ойролцоо байх Цагаан сзмийн рашаанд биеэ сувилж амрах зорилгоор юмуу, өөр ямар нэг зорилгоор ийнхүү орд харш бариулж суурьшиж байсан байж болох талтай. Нөгөө талаар эрдэмтэн О. Намнандорж гуай Цагаан сүмийн рашааныг XIII зууны үед тохижуулж ашиглаж байсан тухай бичсэн байдаг. Мөн цагаан сүмийн голын эхэнд нэгэн барилгын үлдэц ором байдгийг “Цагаан сүм” хэмээн нэрлэдэг болой. Эл сүмийг нэлээд эрт дээр үед магадгүй монгол нутаг дээр байсан эртний улсуудын үед ч хамаарч болох юм хэмээн эрдэмтэд үздэг бололтой юм.
Орхон голын бүр эхэнд “Жаран цөнгөрөг” хэмээх овгор хотгор ихтэй эдгэрч эрүүлшсэн газар байдаг аж. Эл газрыг ШУА-ийн гишүүн, доктор Х. Пэрлээ гуай эрт цагийн барилгын үлдэгдэл байж болох юм хэмээн тэмдэглэсэн байна. “Жаран цөнгөрөг” нэртэй бас иймэрхүү газар Цэцэрлэгийн голын эхэнд байдаг. Орхон голын зөв талын цутгаланд “Тээлийн амны дөрвөлжин газар” гэдгийг тэрбээр эртний хот барилгын үлдэгдэл хэмээсэн байдаг. Алтан-Овоо багийн нутагт Өгөөдэй хааны бор өргөө хэмээх хотын туурь, мөн Сайрын Бүрдний дэнж дээр Манжийн үеийн хотын туурь байдаг юм байна. Энэ мэт түүхийн дурсгалт зүйлс тус сумын нутагт элбэг байдаг бөгөөд гагцхүү түүнийг эрэн сурвалжилж илрүүлэх, шинжлэн судалж тодруулах явдал нэн чухал байгааг дурдах юун.
Албан байгууллагууд
[засварлах | кодоор засварлах]ИТХ, ЗДТГ
1992 оноос хойш тус сумын Засаг даргаар 1992-1996 он Д.Бадрах, 1996-2000 он А.Баярбат, 2000-2001 он Д.Шаравсамбуу 2001 он Б.Ранжил, 2003-2004 он Л.Хүрэлбаатар, 2004-2008 он З.Болдбаатар, 2008-2017 он Б.Батжаргал, 2017-2020 он М.Ганболд, 2020 оноос Д.Галхүү нар ажиллаж байна. ИТХ-ын даргаар Бараанасан, Галбадрах, А. Баярбат, Т.Цолмон, М.Ганболд, Ж.Эрдэнэцогт, 2020 оноос С.Ууганбат нар ажиллаж байна. ЗДТГ-ын даргаар Д.Шаравсамбуу, Б.Батсуурь, Э.Болорцэцэг нар ажиллаж байна.
Хүн эмнэлэг
[засварлах | кодоор засварлах]Тус сумын хүн эмнэлэг нь 1938 онд анх байгуулагдсан байна. 1959 онд анх төрөх тасаг нээгдэж анхны эх баригчаар Д. Чулуунжав ажилласан байна. Энэ эмнэлэг нь 1975 онд их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Цэдэн, Бат-Өлзий, Содномпил, Санжханд, Сэндогом, Ц. Пүрэвсүрэн, Оюунцэцэг нар ажиллаж байв. 1982 оноос хойш тус эмнэлэгийн эрхлэгчээр Б.Мижидсүрэн, Н.Энхтуяа, Б.Оюунтүвшин, Б.Амаржаргал, Ө.Мөнхшүр нар ажиллаж байсан ба ажиллаж байна.
Хүүхдийн цэцэрлэг
[засварлах | кодоор засварлах]81972 онд байгуулагдсан бөгөөд 1975 онд 2 бүлэг, 50 хүүхдийн төлөвлөгөөтэй 8 ажилчинтай ажиллаж байжээ. 1982 онд 3 бүлэг, 75 хүүхэд, 15 ажилчинтай болж хүүхдийг насаар нь ангилан хүмүүжил сургалтын ажлаа явуулах болсон байна. 1975-1990 онд 400-500 хүүхдийг сургуульд бэлтгэн өөрийн байртай болсон байна. Хамт олны дотроос таван жилийн гавшгайч, үлгэр жишээ заах арга зүйч тэргүүний хүмүүс шалгаран шагнагдаж байсны дээр тус цэцэрлэг хамт олноороо бэлтгэл шатны сургууль болтлоо хөгжиж иржээ. 1990-1997 онд сургуулийн өмнөх насны 200-250 хүүхдийг сургуульд бэлтгэж өгчээ. Төсөл хэрэгжүүлэх замаар цэцэрлэгтэй тоглоом, хивс, приставк, өнгөт телевизор, хөгжимтэй болов. 2002 онд 2 бүлэг, 6 ажилчинтай, 6,5 сая төгрөгийн төсөвтэй, 50 хүүхэдтэй ажиллаж байсан байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Баасанжав, Найм, Гүнсмаа, С. Аюушжав, Ц. Дэлгэр, Г.Хоролсүрэн нар ажиллаж байсан ба ажиллаж байна.
Сургууль
[засварлах | кодоор засварлах]1923 оны 1дүгээр сард Цагаан сүм уулын хошуунд орон нутгийн зардлаар анхны бага сургууль байгуулагджээ. Тус сургууль нь 16 хүүхэдтэй байсан бөгөөд анхны захирал нь Д.Эрдэнэ-Очир. Мөн 1925 онд Цэцэрлэгийн голын баруун талд орон нутгийн хөрөнгөөр нэгэн сургууль байгуулж зуны улиралд хичээллэж захирлаар Сэддорж ажиллаж байсан байна. Харин улсын хөрөнгөөр байгуулсан анхны бага сургууль 1940 онд Ардын тэнхим нэртэй 3 багш, 45 сурагч, 3 гэртэй байгуулагдаж байв. Анхны захирлаар Чойжинхүү, Цэрэндаш багшаар Д.Намсрайжав, Жүрмэд нар ажиллаж байсан бөгөөд 1951 онд Цагаан сүмийн хөшгийн үзүүрт нэгэн бага сургууль нээгдэж цөөн жил ажиллаад сумын сургуульд нэгдсэн билээ. 1995-2006 оны хооронд Орхон багт бага сургууль ажиллаж байгаад сумын сургуульд нэгдсэн байна. Цэнхэр сумын төвийн сургууль нь 1970 онд 8 жилийн, 1991 онд 10 жилийн сургууль болон өргөжиж байжээ.Тус сумын бага сургуулийн захирлаар Д.Эрдэнэ-Очир, Сэддорж, Чойжинхүү, Цэрэндаш, Барамсайдорж, Б.Чоймбий, Ц.Нарангэрэл нар 8-н жилийн сургуулийн захирлаар М.Дамбий, Д.Цэдэнсодном, Б.Баасанхүү, С.Бумандорж нар 10-н жилийн сургуулийн захирлаар С.Бумандорж, Т.Цолмон, Д.Доржравдан, Должинсүрэн, Д.Бэрххүү, Т.Мөнхбат нар ажиллаж байсан байна.
Бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]Цэнхэр сумын Улсын цолтой бөхчүүд
№ | Овог нэр | Тайлбар | Аймгийн цол авсан он | Улсын цол |
1 | Овгор хэмээх Халтарын Лувсандорж | 1929 онд ардын хувьсгалын 8-н жилийн ойгоор 6 давсан | Заан | |
2 | Цагаан хэмээх Аюушийн Бямба | 1932 онд ардын хувьсгалын 11-н жилийн ойгоор 7 давсан | Заан | |
3 | Шаравын Гомбосүрэн | 1935 онд 8 даван үзүүрлэж Мөнгөнморьтын Чимэд арслан түрүүлсэн | 1925,1926,1928 оны наадамд үзүүрлэж 1927,1929 оны аймгийн наадамд түрүүлсэн | Заан |
4 | Гүйдэг хэмээх Лхүмбийн Мангалжав | 1951,1956 онуудад 5 давсан | Өсөх идэр чимэгтэй | Начин |
5 | Дашпунцагийн Пүрэв | 1946 оны ардын хувьсгалын 45-н жилийн ойгоор 5 давсан | 1956 онд үзүүрлэж,1945, 1952 оны аймгийн наадамд түрүүлсэн | Начин |
6 | Доржготовын Дашцэрэн | 2000 онд ардын хувьсгалын 79-н жилийн ойгоор 5 давсан | 1996 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэсэн | Начин |
7 | Цэрэндаваагийн Цэрэнчимэд | 2000 оны ардын хувьсгалын 79-н жилийн ойгоор 5 давсан | 1998 онд бүх цэргийн наадамд түрүүлж Ганбат арслан үзүүрлэсэн. | Начин |
8 | Цэрэндоржийн Нямдорж | 2016 оны ардын хувьсгалын 95-н жилийн ойгоор 5 давсан | 2004, 2012 онд үзүүрлэж,2006 онд аймгийн наадамд түрүүлсэн | Начин |
9 | Эрдэнэцогтын Ванданцэрэн | 2016оны ардын хувьсгалын 95-н жилийн ойгоор 5 давсан | 2009 онд аймгийн начин 2010 онд аймгийн харцага цол,2011 онд аймгийн наадамд түрүүлсэн | Начин |
10 | Мягмарын Бадарч | 2017 оны ардын хувьсгалын 96-н жилийн ойгоор 6, 2020 онд 7 давж заан цол хүртсэн. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гарди цол хүртсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Я.Бумбаяраар дөрөв, аймгийн хурц арслан Б.Баянмөнхөөр тав, улсын начин Э.Дашаар зургаа, аймгийн хурц арслан С.Сүхбатаар долоо, улсын аварга О.Хангайгаар найм, улсын харцага Ц.Бямба-Отгоноор ес даван түрүүлж, “Монгол улсын Арслан” цол хүртсэн. |
2012 онд аймгийн наадамд түрүүлж 2016 оны бүх цэргийн наадамд үзүүрлэсэн | Арслан |
Аймгийн наадамд түрүүлж үрүүрлэсэн бөхчүүд
1. Улсын заан Шаравын Гомбосүрэн 1925 онд үзүүрлэсэн
2. Улсын заан Шаравын Гомбосүрэн 1926 онд үзүүрлэсэн
3. Улсын заан Шаравын Гомбосүрэн 1927 онд түрүүлсэн
4. Улсын заан Шаравын Гомбосүрэн 1928 онд үзүүрлэсэн
5. Улсын заан Шаравын Гомбосүрэн 1929 онд түрүүлсэн
6. Аймгийн арслан Жамбал 1943 онд 20-н жилийн ойн баяр наадамд түрүүлж хурц арслан цол хүртсэн.
7. Улсын начин Дашпунцагын Пүрэв 1945 онд түрүүлсэн
8. Улсын начин Дашпунцагын Пүрэв 1952 онд түрүүлсэн
9. Аймгийн арслан Чойндонгийн Дашравдан 1953 онд 30-н жилийн ойн баяр наадамд түрүүлж хурц арслан цол хүртсэн.
10. Аймгийн заан Хумбаан 1955 онд үзүүрлэсэн
11. Улсын начин Дашпунцагын Пүрэв 1956 онд үзүүрлэсэн
12. Аймгийн арслан Бавага 1962 онд түрүүлсэн
13. Улсын начин Доржготовын Дашцэрэн 1996 онд үзүүрлэсэн
14. Улсын начин Цэрэндоржийн Нямдорж 2004 онд үзүүрлэсэн
15. Улсын начин Цэрэндоржийн Нямдорж 2006 онд түрүүлсэн
16. Улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэн 2011 түрүүлсэн
17. Улсын арслан Мягмарын Бадарч 2012 онд түрүүлсэн
18. Аймгийн заан Бямбасүрэнгийн Баатарсүрэн 2014 онд үзүүрлэсэн
19. Аймгийн арслан Цэнд-аюушын Цогтэрдэнэ 2015 онд түрүүлсэн.
20. Аймгийн арслан Доржийн Ням-очир 2019 онд түрүүлсэн.
21. Аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг 2020 онд түрүүлсэн
22 Аймгийн арслан Будаагийн Батсайхан 2021 онд түрүүлсэн
Өөр аймгуудын наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд
1. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Сэрээнэнгийн Намхай 1982 онд Дундговь аймагт түрүүлсэн
2. Сэлэнгэ аймгийн баяр наадамд улсын заан Шаравын Гомбосүрэн 1939 онд түрүүлсэн
3. Архангай аймгийн Цэнхэр харъяат аймгийн арслан Самбуугийн Даваасүрэн 1995 оны Орхон аймгийн наадамд түрүүлсэн
4. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын начин Цэрэндоржийн Нямдорж 2010 онд Хэнтий аймаг үзүүрлэж байсан байна
1998 оны бүх цэргийн наадамд улсын начин Цэрэндаваагийн Цэрэнчимид түрүүлсэн
2016 оны бүх цэргийн наадамд улсын харцага Мягмарын Бадарч үзүүрлэж байсан бөгөөд бусад цол олгох барилдаан спартикаадаар болон түрүүлж үзүүрлээгүй ч олон жил шөвгөрсөн бөхчүүдэд аймгийн арслан, заан цол олгосон байдаг үүнд аймгийн арслан Г.Буньбадар, Л.Самбуу, Цэрэн, Ж.Зундуй, аймгийн заан Ж.Дагдан, Ш.Дамдиа, Ө.Дашзэвэг, Д.Батмөнх, Түмэндэмбэрэл, Д.Отгонпүрэв, Зундуй, М.Цэнд-аюуш Д.Сумъяа цэргийн заан С.Парчаа мөн аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн цол авсан аймгийн харцага Л.Төртогтох, аймгийн начин Пүрэврэнцэн, Д.Сампил, Д.Долгорсүрэн, Ж.Эрдэнэдалай, Ц.Баасандорж Д.Батмөнх нар суманд түрүүлж сумын заан болсон Б.Биндэръяа, Нанжид, Гүрсэд, О.Дагвасүмбэрэл, Саандар, Р.Дөөвөл, Д.Санжаа, Н.Цэрэндорж, Н.Лувсандарж, Дамдиагийн Дагвадорж, Д.Бямбасүрэн, Д.Мөнхтөр, Л.Баярмөнх,Гандаш, Ц.Дорждэрэм, Ж.Баатар, М.Нямдорж, Г.Орхонбаяр, Г.Алтангинж, Г.Цэдэндамба, С.Эрдэнэболд, Г.Түвшинжаргал, Б.Батчулуун С.Буман-эрдэнэ,Т.Гэрэлтод, Д.Алтангэрэл, Х.Очирхуяг, Ц.Цэндсүрэн, Б.Сумъяадорж, Ч.Оюунбаатар, Г.Ширнэн, Б.Дашрэнцэн, С.Батэрдэнэ, М.Мандахбаяр, Д.Доржравдан нарын бөхчүүд төрөн гарсан байна.
Баримт, эшлэл
[засварлах | кодоор засварлах]Үндэсний төв архив, О.Намнандорж "Монгол орны газар зүйн гайхамшиг" 1967 он, Сономдагва "БНМАУ-ын орон нутгийн засаг захиргааны өөрчлөлт" 1969 он, Архангай аймгийн засаг захиргааны зохион байгуулалт түүхийн товч 1988 он, Ш.Нацагдорж "Халхын түүх" 196-172 дахь тал, Х.Магсаржав "Цэнхэр сум" 1974 он, Х.Магсаржав "Архангай аймгийн Цэнхэр сум" 1993 он, Архангайн улсын архив /АУА/ ф. 1,д, хн. 122 Монгол бөхийн гайхимшиг 2018 он Цэнхэр сумын холбоотой вэб сайт сойшил,