Jump to content

Цэргийн газар зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэргийн газар зүй
Гадаад нэрийдэл
англиMilitary geography
оросВоенная география
Хөлөг онгоцоос хуурай газрын эрэгт газардаж буй танк. Египет.

Цэргийн газар зүйгазар зүйн болон цэрэг дайны ухааны нэгэн салбар юм.

Үүнд цэрэг дайны хэрэг, арга ухааны газар нутгийн онцлогтой уялдуулж судална. Геополитик, цэргийн ажиллагаанд газрын байрлал нөлөөлөх, цэргийн хэрэг дэх соёл, эдийн засгийн нөлөөг мөн судална. Цэрэг дайны газарзүйч хүн газрын гадарга, бүрхүүл, гадаргын усыг дайнд ашиглах, хотын байлдаанд дайсны усан хангамжийг таслах гэх мэт арга ухаанд мэргэшдэг.

Газрын гадаргын хэв шинжээр хуурай замын дайн байлдааныг:

  • Хээрийн
  • Цөлийн
  • Ойн, ширэнгэн ойн
  • Өвлийн буюу тайгын(Тундр)
  • Уулын
  • Шавартай газрын
  • Хот доторхи гэж байлдаан гэж тус тус ангилахаас гадна

Төрөл мэргэжлийн цэргийн оролцох онцлогоос шалтгаалж түүний хамрах хүрээгээр нь

  • Агаарын
  • Тэнгисийн

цэргийн шинжээчид үздэг.