Jump to content

Цэрэнбаатарын Хосбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэрэнбаатарын Хосбаяр
тамирчны тухай
Төрсөн өдөр (1965-08-04) 8 сарын 4, 1965 (61 настай)
Улс, орон Монгол (МУ)
Тамирчинчөлөөт бөх

Цэрэнбаатарын Хосбаяр (1965 оны 8 сарын 4-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн) нь Монголын чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч. "Алдар" нийгэмлэгийн тамирчин, дасгалжуулагчаар ажиллаж ирсэн. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолтой. Монгол улсын гурван удаагийн аварга (1987, 1988, 1991). 1992 оны зуны олимпод оролцсон.

Дүү Энхбаяр, Цогтбаяр нар нь мөн чөлөөт бөхийн шигшээ багт багтаж явсан тамирчид юм.