Jump to content

Цэрэнбаатарын Цогтбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэрэнбаатарын Цогтбаяр
тамирчны тухай
Төрсөн өдөр (1970-10-31) 10 сарын 31, 1970 (55 настай)
Улс, орон Монгол (МУ)
Тамирчинчөлөөт бөх

Цэрэнбаатарын Цогтбаяр (1970 оны 10 сарын 31-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн) нь Монголын чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч. Монгол Улсын гавьяат тамирчин цолтой. Дэлхийн АШТ-ийн хүрэл медальт, Азийн аварга, Монгол улсын зургаан удаагийн аварга (1990, 1991, 1992, 1993, 1994, 1998). 1992, 1996 оны зуны олимпод оролцсон.

Үндэсний бөхийн аймгийн заан цолтой. 1999 оны Эрдэнэт хотын баяр наадамд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Д.Тайванбаатараар тав, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат аймгийн арслан В.Тавхайгаар зургаа давж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатарт өвдөг шороодож үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн.

Ах Хосбаяр, Энхбаяр нар нь мөн чөлөөт бөхийн шигшээ багт багтаж явсан тамирчид юм.