Цэрэнгийн Чойдорж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Цэрэнгийн Чойдорж 1919 онд ОХУ-ын Буриад Улсын нутагт төрсөн. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн дарга байхдаа 1959 оны 12 сарын 24-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 1937 оноос эхлэн улсад 40 шахам жил хөдөлмөрлөсний дотор Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийг үүсгэн байгуулалцаж 30-аад жил удирдахдаа ашиг орлого сайтай, олон талаар хөгжиж бэхжсэн тэргүүний аж ахуй болгосон байна. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XII, Нэгдэлчдийн эхний гурван их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.