Цэцэрлэг сум (Архангай)
Цэцэрлэг сум | |
---|---|
сум | |
Улс орон | ![]() |
Аймаг | ![]() |
Сум | Цэцэрлэг |
Баг (5) | 1. Чулуут 2. Туулант 3. Хужирт 4. Хонгорж 5. Ихбулаг |
Сумын төв | Хужирт |
Газар нутаг | 2,500 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 3,495 хүнА [1] |
Нутгийн олон | Цэцэрлэгийнхэн |
А Энэ нь зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Үүнд гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй. | |
Цэцэрлэг сум, түүний төв Хужирт гацаа Цэцэрлэг сум, түүний төв Хужирт гацаа |
|
Хаяа залгаа газар, нутаг |
Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Хөвсгөлийн Галт, Төмөрбулаг, Рашаант, Булганы Баян-Агт гэсэн долоон сум |
Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) нь Архангай аймгийн сум юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 520 км-ийн зайд оршдог. Зам харилцаа, зах зээл төдийлөн хөгжөөгүй. 3856 хүн амтай, 290757 толгой малтай.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1926 онд Цэцэрлэг сум байгуулагдсан. Тус сумыг 1691-1911 онд Манжийн ноёрхлын үед Халхын умард замын баруун гарын умард хошуу гэж нэрлэж байжээ. Мөн Богд Хаант Монгол Улсын үед буюу 1911-1921 он хүртэл Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, 1923-1931 онд Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй сум юм.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Рашаан ус элбэг учраас энэ суманд зундаа 2000 гаруй амрагч ирдэг. Хонгоржийн тал, Бухын хүрээний туурь зэрэг түүхэн дурсгалт газруудаа түшиглэж аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүрэн телефоны Скайтел UNITEL Мобиком, Жи-Мобайл зэрэг компаниуд үйлчилгээгээ хүргэсэн.
Хүмүүс[засварлах | кодоор засварлах]
- Майдаржавын Ганзориг - Монгол улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч
- Отрядын Гүндэгмаа - Монгол улсын хөдөлмөрийн баатар, буудлагын спортын тамирчин
Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргээр)