Цюрихийн Их сургууль
Цюрихийн их сургууль нь Швейцарын Цюрих хотод байрлах улсын судалгааны сургууль юм. Энэхүү сургууль нь 28 000 орчим оюутантай бөгөөд Швейцарын хамгийн том их сургууль юм. 1833 онд уг сургууль нь 1525 оноос эхлэлтэй теологи, хууль, анагаах ухааны коллежуудыг нэгтгэж үүссэн байна.
Дотоод бүтэц
[засварлах | кодоор засварлах]Одоогоор тус их сургууль нь дараах долоон факультеттай:
- Философи
- Хүний анагаах ухаан
- Эдийн засгийн шинжлэх ухаан
- Хууль зүй
- Математик ба байгалийн ухаан
- Теологи
- Мал эмнэлэг
Цюрихийн их сургууль нь Швейцарийн дээд боловсролын байгууллагатай харьцуулахад хамгийн өргөн хүрээний хичээл, хөтөлбөрийг санал болгодог. ETH (Холбооны Технологийн Хүрээлэн) ба Цюрих нь био шинжлэх ухаан, санхүүгийн салбарт хамтран ажилладаг.
Хамтран ажилладаг байгууллагын жишээнд Цюрихийн их сургуулийн Анагаах ухааны Факультет , Цюрих Wyss Translational Center, Life Science Zurich багтана.
Бакалаврын сургалтууд Швейцарын стандарт герман хэлээр явагддаг боловч англи хэлний хэрэглээ олон тэнхимд нэмэгдэж байна. Англи хэл дээр бүхлээрээ заагддаг цорын ганц бакалаврын хөтөлбөр нь «Англи хэл, уран зохиол» юм. Шинжлэх ухааны тэнхимийн магистрын сургалтууд бүгд англи хэл дээр явагддаг. Эдийн засаг, санхүүгийн магистрын сургалтууд ихэвчлэн англи хэл дээр заагддаг бол тоон санхүүгийн магистрын хөтөлбөр бүрэн англи хэл дээр явагддаг байна