Цөл ногооруулах
Цөл ногооруулах гэдэг нь цөлжилтийг ойжуулах эсвэл дахин ургамалжуулах үйл явц юм. Энэ нь биологийн олон янз байдлыг сэргээх, тогтвортой газар тариалан, ойжуулалт хийх, мөн байгалийн усны систем болон бусад амьдралыг дэмжих экологийн системийг нөхөн сэргээхэд чиглэдэг. "Цөл ногооруулах" гэдэг нэр томьёо нь хүйтэн болон халуун хуурай, хагас хуурай цөлд хамаатай харин мөсөөр бүрхэгдсэн эсвэл байнгын хөлдүү бүсүүдэд хамаарахгүй. Энэ бүс ойролцоогоор 32 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамардаг бөгөөд дэлхийн нийт хуурай газрын бараг тавны нэгийг эзэлдэг. Цөлийн хэмжээ нэмэгдэж, дэлхийн температур өсөж байгаатай холбоотойгоор цөл ногооруулах янз бүрийн арга замууд боломжит шийдэл болж байна. Цөлд тохирсон ургамал тарих нь нүүрстөрөгчийн шингээлтээс эхлээд цөлийн амьтдад амьдрах орчин бүрдүүлэх, орон нутгийн иргэдэд ажил эрхлэх боломж олгох зэрэг олон төрлийн байгаль орчны ашиг тусыг өгч чадна. Газар цөлжилтийг зогсоох нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэвшүүлсэн 17 Тогтвортой Хөгжлийн Зорилгын нэг юм. Цөл ногооруулах үйл явц нь цөлжилтийг хязгаарлахаас гадна ургамал ургаж, амьдралыг тогтвортой байдлаар хадгалах орчныг бий болгоход чиглэгддэг.