Jump to content

Цөмийн нийлэгжилт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цөмийн нийлэгжилт гэдэг нь урьдчилан оршин байсан протоныг болон нейтроныг ашиглан шинэ атомын цөм үүсгэх процесс юм. Одоогийн онолуудаар, анхны цөм нь Их тэсрэлтийн дараах хэдхэн минутын дотор цөмийн урвалын замаар үүссэн гэж үздэг бөгөөд үүнийг Их тэсрэлтийн цөмийн нийлэгжилт гэдэг. 20 минут орчмын дараа орчлон ертөнц тэлж хөрсөн тул эдгээр өндөр энергийн мөргөлдөөн зогсож, зөвхөн хамгийн хурдан, энгийн урвалууд явагдсан. Үүний үр дүнд устөрөгч, гели, литий зэрэг хөнгөн элементүүд үүссэн.

Одод болон тэдгээрийн дэлбэрэлтүүд цаашдын элементүүдийг бий болгосон ба үүнийг одны цөмийн нийлэгжилт гэнэ. Хүнд элементүүдийн ихэнхийг нейтрон барих урвалуудаар үүсгэдэг бөгөөд энэ нь төмрөөс хүнд элементүүдийг бий болгодог.