Jump to content

Цөмийн нэгдэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цөмийн нэгдэл буюу цөмийн нэгдэх урвал гэдэг нь хоёр буюу түүнээс дээш атомын цөм, ихэвчлэн деутери ба трити (устөрөгчийн изотопууд) нэгдэж өөр нэгэн атомын цөм болон дэд атомын бөөмс (нейтрон эсвэл протон) үүсгэх урвал юм. Урвалд оролцогч ба гарсан бүтээгдэхүүний массын зөрүү нь энерги ялгарах буюу шингэх байдлаар илэрдэг. Энэ массын ялгаа нь урвалын өмнөх ба дараах үеийн атомын цөмийн өөрчлөлтөөс болдог. Цөмийн нэгдэл нь идэвхтэй эсвэл үндсэн одод болон өндөр хэмжээний энерги ялгаруулдаг бусад томоохон оддыг хүчээр хангадаг процесс юм. Төмөр-56 эсвэл никель-62 оос хөнгөн атомын цөмийг үүсгэдэг цөмийн нэгдэх процесс ерөнхийдөө энергийг ялгаруулдаг. Эдгээр элементүүдийн масс бага, цөм болгонд харьцангуй асар их энерги агуулагддаг. Харин энэхүү элементүүдээс илүү бага энерги ялгаруулдаг (экзотермийн процесс) байдаг бол үүнээс хүнд цөмийн нэгдэл нь энерги илүү хадгалдаг тул эндотермийн процесс болдог. Харин эсрэгээрээ цөмийн задаргаа (nuclear fission) нь эсрэг үйлчлэлтэй юм. Цөмийн нэгдэх урвал нь устөрөгч, гели зэрэг хөнгөн элементүүдийг ашигладаг бөгөөд эдгээр нь уусах чанартай байдаг бол арай хүнд уран, тори, плутон гэх элементүүд илүү сайн задрах чадвартай байдаг. Суперновагийн том дэлбэрэлт нь төмөрөөс хүнд элемент үүсгэхэд хангалттай хэмжээний энерги гаргаж чаддаг.