Цөмийн хаягдал

АНУ-д ашиглагдсан цөмийн хаягдал түлшийг усанд хөргөж хадгалж байгаа нь

Цөмийн хаягдал бол цөмийн реактороос үүсч бий болдог. Энэ нь цөмийн реакторт үүссэн цөмийн хуваагдлын бүтээгдэхүүнүүд болон транс-ураник элемэнтүүд агуулж байдаг.

Маш өндөр цацраг идэвхтэй ба их хэмжээний дулаан ялгаруулдаг. Цөмийн хаягдал нь өндөр түвшний хаягдалд хамаардаг.

Цөмийн ашигласан түлш бол цөмийн эрчим хүчний реакторт ашиглаж дууссан түлш бөгөөд өөртөө уран, плутони мөн тэдгээрийн задралын болон хуваагдлын бүтээгдэхүүнүүд агуулсан байдаг.

Зарим улсад ашигласан түлшээ шууд цөмийн хаягдалд тооцдог бол зарим улсад түүнийгээ дахин боловсруулж уран, тори, плутонийг хуваагдлын бүтээгдэхүүнүүдээс нь салгах үйл ажиллагаа явагддаг байна.

Аль ч тохиолдолд өндөр түвшний хаягдал гэдэг бол аюул өндөртэй бөгөөд зохицуулах нарийн технологи шаардлагатай.


Бусад цацраг идэвхит хаягдал[засварлах | кодоор засварлах]

Цөмийн цахилгаан станцад ажиллагсадын хамгаалах хувцас, маск, нэг удаагийн цэвэрлэгээний хэрэгсэл гээд өдөр бүр хэдэн арван торх хаягдал гарч байдаг. Тэдгээрийг цацрагаас хамгаалсан тугалган торхонд хийж газарт далд булдаг. Японд гэхэд нийт 700 000 торх цөмийн цацрагт хаягдал 2009 оны байдлаар хураагдаж баггүй бэрхшээл үүсгэж байсан.